Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 32:6 - Ариун Библи 2013

6 Элч нар Иаковт буцаж ирээд —Бид таны ах Есавд хүрч очлоо. Тэрээр тантай уулзахаар дөрвөн зуун хүнийг дагуулан ирж байна гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Элч нар Иаковт буцаж ирээд, —Бид таны ах Есавд хүрч очлоо. Тэрээр тантай уулзахаар дөрвөн зуун хүнийг дагуулан ирж байна гэжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 32:6
14 Referans Kwoze  

Иаковыг нүдээ өргөн хартал, Есав дөрвөн зуун хүнийг дагуулан ирж яваа харагдлаа. Иймээс тэрээр хүүхдүүдээ Леа, Рахел болон хоёр шивэгчиндээ хувааж өгөөд,


Хүн чонын амнаас гарч барын аманд орох, Гэртээ хариад, гараараа хана түшин могойд хатгуулах мэт буюу.


Миний ах Есавын гараас намайг авраач гэж гуйн залбирч байна. Учир нь тэр хүрч ирээд, намайг болон эхнэр хүүхдүүдийг минь дайрна гэхээс би айж байна.


Тэгээд Иаков —Хэрэв Есав ирээд, нэг отгийг нь дайрвал үлдсэн отог нь зугтах болно гэжээ.


Иаков ихэд айн, сэтгэлийн дарамтад оров. Тэгээд хамт байсан хүмүүсээ болон хонь, үхэр, тэмээдээ хоёр отог болгон хуваалаа.


өөрийн олсон бүх мал сүрэг хөрөнгөө буюу Паддан-Арамаас олсон бүх мал сүргээ туугаад Канаан нутагтаа, эцэг Исаакдаа очихоор хөдлөв.


Есав —Надтай дайралдсан энэ бүх сүрэг чинь ямар учиртай юм бэ? гэсэнд Иаков —Эзэн таны таалалд багтах гэснийх билээ гэж хэлэв.


Есав —Би хамт яваа хүмүүсийнхээ заримыг чамтай үлдээе гэхэд Иаков —Яах юм бэ? Эзэн таны тааллыг олбол л боллоо гэв.


Шехем, Динагийн эцэг болон ах нарт нь хандаж —Та нарын нүдэнд би таалал олох болтугай. Та нарын юу хүссэнийг чинь би биелүүлж өгье.


тэд —Та бидний амийг аварлаа. Бид эзнийхээ нүдэнд тааллыг олох болтугай! Бид Фараоны зарц болцгооё гэлээ.


Моаб эмэгтэй Рут, Наомид —Намайг тариан талбай уруу явуулаач. Би тааллыг нь олж болох нэгний араас явж, хаягдсан тариан түрүү түүе гэхэд тэр түүнд —Охин минь, яв! гэв.


Тэгэхэд тэр —Таны шивэгчингүүдийн нэгтэй нь ч эн зэрэгцэхгүй билээ би. Гэвч таны нүднээ би тааллыг тань олсоор байг, эзэн минь. Та намайг тайтгаруулж, шивэгчин миний зүрх сэтгэлд ярилаа гэж хэлэв.


Тэр эмэгтэй —Шивэгчин тань таны нүднээ тааллыг олох болтугай! гэв. Ийнхүү тэр эмэгтэй явж, хоол унд идэн, нүүр царай нь уйтгар гуниггүй болов.


Swiv nou:

Piblisite


Piblisite