Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 32:4 - Ариун Библи 2013

4 тэдэнд тушааж —Миний эзэн Есавд ингэж хэл. “Таны зарц Иаков ингэж хэлүүллээ. «Би Лабантай хамт өнөөг хүртэл суулаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 тэдэнд тушааж —Миний эзэн Есавд ингэж хэл. “Таны зарц Иаков ингэж хэлүүллээ «Би Лабантай хамт өнөөг хүртэл суулаа.

Gade chapit la Kopi




Эхлэл 32:4
23 Referans Kwoze  

Түүнчлэн Сара Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагасан юм. Та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно.


Учир нь өөрийгөө өргөмжилдөг бүгд номхруулагдаж, харин өөрийгөө даруу байлгагсад өргөмжлөгдөнө гэв.


Захирагч чинь чамд хилэгнэх аваас байр сууриа бүү орхи. Учир нь тайван байдал ноцтой гэмийг ч зайлуулдаг.


Эелдэг хариулт уурыг зайлуулах. Эвгүй үгс хилэнг хөдөлгөх.


Хүү минь, хөршийнхөө гарт чи нэгэнт орсон тул Өөрийгөө авар, даруй үйлд Яв, өөрийгөө даруу болгож, хөршөөсөө шалж гуй.


Тэд ууц нуруундаа таар бүсэлж, толгойдоо олс уяж, Израилийн хаанд ирээд —Таны зарц Бен-хадад “Миний амийг өршөөгөөч” гэж гуйж байна гэв. Ахаб хаан —Тэр амьд л байгаа юм уу? Тэр бол миний дүү шүү гэж хэлэв.


Тэгэхэд Саул, Давидын дууг танин —Миний хүү Давид аа, энэ чиний дуу юу? гэхэд Давид —Миний дуу, эзэн хаан минь! гэж хариулав.


Аарон —Миний эзний уур хилэн бүү дүрэлзэг. Энэ ард түмэн ёрын мууд өртөмтгий гэдгийг та мэднэ.


Есав —Надтай дайралдсан энэ бүх сүрэг чинь ямар учиртай юм бэ? гэсэнд Иаков —Эзэн таны таалалд багтах гэснийх билээ гэж хэлэв.


“Энэ бол таны зарц Иаковынх. Үүнийг өөрийн эзэн Есавдаа бэлэг болгон явуулсан юм. Иаков өөрөө бас бидний ард ирж байгаа” гэж хэл гэв.


Надад үхэр, илжиг, хонин сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нар байна. Би таны тааллыг хайн эзэн тандаа энэ хэлийг хүргүүлж байна» гэж хэл” гэв.


Исаак, Есавд хариулан —Харагтун, би түүнийг чиний эзэн болгож, бүх ах дүүг чинь түүнд зарцаар өгч бас үр тариа, дарсаар түүнийг хангасан учир хүү минь, би чамайг одоо яах билээ гэв.


Ард олон чамд зарагдаж, Үндэстнүүд чамд сөгдөн мөргөх болтугай! Ах дүү нарынхаа эзэн нь чи болж, Эхийн чинь хөвгүүд чамд сөгдөн мөргөх болтугай. Хараагч чинь хараагдаж, Ерөөгч чинь ерөөгдөх болтугай! гэв.


Эзэн минь! Биднийг сонс! Та бол бидний дундах хүчирхэг ноён мөн. Та бидний оршуулгын газраас хамгийн тохиромжтой газарт шарилыг оршуулаарай. Таныг энэ шарилаа аль ч оршуулгын газар тавихад хориглох хүн бидний дунд байхгүй гэцгээв.


Хэрэв чи сайныг үйлдвэл тэргүүнээ өргөх биш үү? Хэрэв чи сайныг хийхгүй бол гэм нүгэл үүдэн дээр чинь гэтэн, нүгэл хилэнц чамайг хүсэх болно. Гэвч чи түүнийг дийлэх ёстой.


Би танайд хорин жил суулаа. Би таны хоёр охины төлөө арван дөрвөн жил, таны мал сүргийн төлөө зургаан жил танд зарагдлаа. Энэ завсар та миний хөлсийг арван удаа өөрчилсөн.


Тэвчээрт захирагчийн уур ятгагдах Зөөлөн хэлэнд яс хугарах.


Есав Иаковт —Би өлсөж ядарсан учир чи улаан шөлнөөсөө надад идүүлнэ үү? гэжээ. Иймээс Есавыг Едом гэж дуудах болсон юм.


Эзэн минь та зарц надаас түрүүлээд явна уу? Сеирт эзэн тан дээр хүрч очтол, би өмнөө яваа мал сүрэг, хүүхдүүдийнхээ аясыг тааруулж, аажуу уужуу явъя гэв.


Есав буюу Едом нь Сеирийн уулархаг нутагт амьдрах болов.


Сеирийн уулархаг нутагт суурьшсан едомчуудын өвөг Есавын уг угсаа ийм болой.


ЭЗЭН Таныг Сеирээс гарахад, Таныг Едомын талаас жагсан хөдлөхөд дэлхий доргин, тэнгэр дусалж, үүлс усаа дусаав.


Едомын тухай зөн. Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар “Манаач аа, шөнө хэр өнгөрөв? Манаач аа, шөнө хэр өнгөрөв?” гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite