Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 32:10 - Ариун Библи 2013

10 Өчүүхэн зарц надад Таны үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг би хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг отогтой болсон.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Би Танаас өчүүхэн зарц надад үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг сүрэгтэй болсон.

Gade chapit la Kopi




Эхлэл 32:10
33 Referans Kwoze  

Та авралынхаа бамбайг надад өгсөн билээ. Таны баруун мутар намайг түшдэг Таны тусламж намайг агуу болгосон билээ.


Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та энэрэл хайр ба үнэнээ эс орхив. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв.


Тэгээд Давид хаан явж, ЭЗЭНий өмнө суугаад —Эзэн БУРХАН минь, би хэн болоод миний гэр юу болоод Та намайг энэ хүртэл авчирсан юм бэ?


Залуус аа, та нар мөн түүнчлэн ахлагчдадаа захирагд. Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл өгдөг.


Би мунхаг болжээ. Та нар өөрсдөө намайг ийм байдалд хүргэсэн шүү дээ. Үнэндээ та нар намайг магтах ёстой байсан. Учир нь би хэн ч биш боловч тэдгээр “онцгой” элч нараас дутах зүйл надад үгүй.


Түүнчлэн та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд “Бид тусгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн” гэж хэл гэжээ.


Үүнийг үзсэн Симон Петр, Есүсийн хөлд унаад —Эзэн, намайг орхиоч! Би нүгэлт хүн гэлээ.


Эртний өдрүүдээс өвөгт минь Тангарагласныхаа дагуу үнэнийг Иаковт, Нигүүлслийг Абрахамд Та соёрхох болно.


ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд Израилийн гэрийн төлөөх агуу их ивээлийнх нь дагуу ЭЗЭНий энэрэл хайрыг, Түүний магтаалыг би дурдана. Эдгээрийг Тэр өршөөлийнхөө дагуу, Үлэмж их энэрэл хайрынхаа ёсоор тэдэнд соёрхсон билээ.


Тэгээд би —Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Зөвт хүмүүсийн жим үүрийн цагаан гэгээ Зугуухан тодрох гэгээ нь өдрийг дүүрэн авчирна.


Энэрэл хайр ба үнэн хамтдаа уулзжээ. Зөвт байдал ба амар тайван бие биенээ үнсжээ.


Тэд Сионд Бурханы өмнө үзэгдэн Хүчээс хүчинд хүрдэг.


Тэрээр Бурханы өмнө мөнхөд амьдарна. Түүнийг хамгаалуулахаар Энэрэл хайр ба үнэнийг томилооч.


Би ЭЗЭНд “Та миний Эзэн Танаас өөр сайн сайхан гэж надад үгүй” гэж хэлэв.


Та түүнийг Бурханаас арай доохно болгожээ, Алдар хүндийн титмийг түүнд өмсгөжээ.


Гэсэн ч зөвт нэгэн замаа хөөн явж, Гар цэвэр нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.


Эхлэл чинь бага байсан ч Төгсгөл чинь агуу их болно.


Харин эцэг өвгөдөд чинь тангарагласан Өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун.


Иаков ихэд айн, сэтгэлийн дарамтад оров. Тэгээд хамт байсан хүмүүсээ болон хонь, үхэр, тэмээдээ хоёр отог болгон хуваалаа.


Надад үхэр, илжиг, хонин сүрэг, эрэгтэй, эмэгтэй зарц нар байна. Би таны тааллыг хайн эзэн тандаа энэ хэлийг хүргүүлж байна» гэж хэл” гэв.


Ингэж тэр хүн арвинаас арвин хөрөнгө, олон мал сүрэг, эрэгтэй эмэгтэй зарц нар, тэмээ бас илжигтэй болжээ.


Харагтун, Би чамтай хамт байж, хаана ч явсан чамайг хамгаалан, чамайг дагуулж, энэ нутагт буцааж авчирна. Би чамд амласнаа биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлджээ.


Абрахам —Харагтун, тоос шороо ба үнс мэт өчүүхэн би Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.


Тэгээд Давид Маханаимд ирлээ. Абсалом болон түүнтэй хамт байсан Израилийн хүмүүс бүгд Иордан голыг гатлав.


Тэр залбирч —Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү?


Тэгтэл, үзэгтүн, ЭЗЭН түүний дээр зогсоод —Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө.


ЭЗЭН, Иаковт —Чи эцэг өвгөдийнхөө нутаг, төрөл садан уруугаа буцаж яв. Би чамтай хамт гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite