Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 3:7 - Ариун Библи 2013

7 Тэгээд тэр хоёрын нүд нээгдэн, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Тэгээд тэр хоёрын нүд нээгдэж, хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд, инжир модны навчсыг хооронд нь холбож, өөрсдөдөө бэлхэмж хийжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 3:7
13 Referans Kwoze  

Торнууд нь хувцас болохгүй агаад Тэдний хийсэн бүтээл Биеийг нь хучиж чадахгүй. Тэдний үйлс нь ёс бус бөгөөд Алганд нь хүчирхийллийн үйлс бий.


Хүн эхнэр хоёр нүцгэн байсан бөгөөд тэд ичсэнгүй.


Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэдэж байгаа гэжээ.


Сунаж хэвтэхэд ор нь хэт богино, Хучихад хөнжил нь хэт нарийн ажээ.


Тэд Самарид хүрч ирэх үед Елиша —Өө, ЭЗЭН, тэдэнд харуулахын тулд нүдийг нь нээгээч гэв. Ийнхүү ЭЗЭН тэдний нүдийг нээсэнд тэд харав. Үзэгтүн, тэд Самарийн дунд байлаа.


Тиймээс чи үзэж харсан бүхнээсээ болоод галзуурна.


Тийнхүү тэр Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний өвөр дэх Лазарыг харав.


Нүцгэн бие чинь ил гарч, Ичгүүр чинь ч бас үзэгдэх болно. Нэг ч хүнийг өршөөхгүйгээр Би өшөө авна.”


Иерусалим үлэмж гэм нүгэл үйлдсэнээс Элэглэл болов. Хүндэтгэж байсан бүхэн Нүцгэнийг нь хараад түүнийг жигшдэг болов. Тэр өөрөө ч хүртэл санаа алдаж, цаашаа эргэв.


(Энэ нь тэднийг огт мэдэхгүй Израилийн хөвгүүдийн тэр үеийнхэнд тулалдахыг зааж мэдүүлэхийн тулд билээ.)


Бидэнд тийм ч эрхэм биш санагддаг биеийн эрхтнүүдээ бид илүү эрхэмлэн хувцасладаг бөгөөд хүндлэлгүй харагддаг эрхтнүүддээ илүү хүндэтгэлийг үзүүлдэг.


Swiv nou:

Piblisite


Piblisite