Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 3:4 - Ариун Библи 2013

4 могой, эмэгтэйд —Та нар ерөөсөө үхэхгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Тэр могой эмэгтэйд —Та нар ерөөсөө үхэхгүй.

Gade chapit la Kopi




Эхлэл 3:4
13 Referans Kwoze  

Могой, залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ дор [цэвэр] эгэл байдлаас чинь та нарын санаа бодлыг төөрүүлчих вий гэхээс би харин айж байна.


Та нар эцэг диаволаасаа гаралтай тул эцгийнхээ хүслийг үйлдэхийг хүсдэг. Тэр чинь эхнээсээ алуурчин байсан бөгөөд түүнд үнэн үгүй тул үнэн дотор зогсдоггүй. Тэр худалч бөгөөд худал хуурмагийн эцэг учир худал хэлэхдээ чухам өөрөөсөө хэлдэг.


Адам мэхлэгдээгүй. Харин эмэгтэй нь мэхлэгдэж, гэмд унасан юм.


Ингэсэн нь биднийг Сатан мэхэлж далимдуулах вий гэсэндээ юм. Түүний санааг бид ямар мэдэхгүй биш.


ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд —Чи юу хийчих нь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй —Тэр могой, тэр л намайг мэхэлснээс болоод би идсэн гэв.


Тэгээд зүрхэндээ “Бурхан мартсан билээ. Нүүрээ Тэр нуусан, хэзээ ч үүнийг харахгүй” гэдэг.


Тэгэхэд Елиша түүнд —Явж, түүнд “Та заавал эдгэх болно” гэж хэл. Гэвч тэр гарцаагүй үхнэ гэдгийг ЭЗЭН надад үзүүлсэн юм гэв.


Тэгээд тэрээр хаанд —ЭЗЭН “Екроны бурхан Баал-зебубаас асуулгахаар элч нарыг илгээсэн явдал чинь Өөрийнх нь үгийг асуун мэдэж болох Бурхан Израильд байдаггүйгээс болсон уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэж айлдаж байна гэжээ.


тэд түүнд —Нэгэн хүн бидэнтэй уулзахаар ирээд “Явж, та нарыг илгээсэн хаанд буцаж очоод «ЭЗЭН “Израильд Бурхан байдаггүй болоод чи Екроны бурхан Баал-зебубаас асуухаар илгээж байна уу? Тиймээс чи хэвтсэн орноосоо буухгүй, харин гарцаагүй үхэх болно” гэж түүнд хэл» хэмээн айлдаж байна” гэж бидэнд хэлсэн гэцгээв.


Тиймээс одоо ЭЗЭН “Чи хэвтсэн орноосоо буухгүй, харин чи гарцаагүй үхэх болно” гэж айлдаж байна гэв. Тэгээд Елиа салж явлаа.


Энэ хараалын үгийг сонсогч нь зүрхэндээ өөрийгөө ерөөж, “Өөрсдийнхөө замаар бид гөжүүдлэн яваа ч амар тайван л байна” гэж бүү бодог. (Устай, ангамал аль алинд нь ийнхүү гамшиг авчирдаг.)


Харин цэцэрлэгийн голд байгаа модны жимсний тухайд Бурхан “Та нар түүнээс бүү ид бас түүнд бүү хүр, эс бөгөөс та нар үхнэ” гэж айлдсан гэхэд


Тэрээр “Би явж, түүний бүх эш үзүүлэгчийн аманд хуурдаг сүнс болно” гэв. ЭЗЭН түүнд “Чи түүнийг уруу татагтун. Үүнийгээ чи бас чадах болно. Явж, үүнийгээ хийгтүн” гэлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite