Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 3:19 - Ариун Библи 2013

19 Чи газар шороондоо буцталаа Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Чи газар шороондоо эргэж очих хүртлээ Духныхаа хөлсийг дуслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцаж очих болно гэжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 3:19
33 Referans Kwoze  

Тэгээд тоос нь урьд байсан газар шороондоо буцаж, амь амьсгаа нь үүнийг өгсөн Бурхандаа буцах ажээ.


Тэгэхэд махбод бүхэн үхэж, эргээд шороо болдог.


Таныг нүүрээ нуухад тэд хямардаг. Амьсгалыг нь авахад тэд үхэж, Хөрс шороондоо буцдаг.


Тэгэхэд ЭЗЭН Бурхан газрын шорооноос хүнийг урлаад, амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биет болжээ.


Та хүнийг тоос шороонд нь буцаан Айлдахдаа “Хүний хүүхдүүд ээ, буцагтун” хэмээнэ.


Хулгайлсан нь цаашид бүү хулгайл. Харин ч гачигдалтай хүнд хуваалцах юмтай байхын тулд [өөрийн] гараар сайныг үйлдэн, зүдэж зүтгэ.


Бүгд нэг л газар уруу явцгаана. Бүгд л шорооноос тул бүгд шороондоо буцна.


Абрахам —Харагтун, тоос шороо ба үнс мэт өчүүхэн би Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.


Газрын шороон дотор нойрсогч олон нь сэрж, зарим нь мөнх амь уруу нөгөө нь гутамшиг ба мөнхийн жигшил уруу явна.


Наран доор зүтгэх хүмүүний Хамаг зүтгэл өөрт нь ямар ашигтай юм?


Хүч минь шаазангийн хэлтэрхий шиг хатаж, Хэл минь түүшиндээ наалдав Та намайг үхлийн шороонд тавьжээ.


Та нарын дунд түр суугч цагаач надад талийгаачаа далд оршуулах нэг оршуулгын газар эзэмшлийг олгоно уу? Би энэ шарилаа тэнд оршуулъя гэжээ.


Бид та нартай хамт байхдаа хүртэл “Хэн ажил хийхийг үл хүснэ, тэр нь бүү идэг” гэж тушаадаг байсан.


Учир нь хэлбэр дүрсийг маань Тэрээр мэддэг. Биднийг тоос шороо гэдгийг санаж байдаг.


Ах дүү нар аа, та нар бидний зүдэл зүтгэл, дараа дарамтыг санаж байгаа. Бид та нарын хэнд ч дарамт болохгүйн тулд өдөр шөнөгүй ажиллах зуур та нарт Бурханы сайнмэдээг тунхагласан.


Хүн эхийн хэвлийгээс нүцгэн ирээд, ирсэн шигээ нүцгэн буцаж явдаг. Тэрээр зүтгэлээсээ гартаа аваад явчих юу ч үгүй л арилах аж.


Тэнгэрийн доор үйлдэгддэг бүхнийг мэргэн ухаанаар шинжлэн, судлахын тулд би сэтгэл оюунаа зориулав. Энэ нь Бурханаас хүний хөвгүүдийг шаналгах гэж өгсөн бэрх үүрэг буюу.


Ухааны замаас гажигч хүн Үхэгсдийн чуулганд дуусна.


Дэлхийн бүх хүн мэхийн хүндэтгэх болно Чинээлэг нь ч, иддэгүүд ч Шороон доор орогчид ч, Амь үл хадгалагчид бүгд Өмнө нь сөгдөнө.


Тэд хамтдаа шороон дотор хэвтэж, тэднийг өт шавна.


Арьс минь устгагдсан хойно ч Би махбодоороо Бурханыг харах болой.


Нүцгэнээр би эхийнхээ хэвлийгээс ирсэн, Нүцгэнээрээ би тийшээ буцах болно. Өгсөн нь ЭЗЭН, авч одсон нь ч ЭЗЭН тул ЭЗЭНий нэр алдаршиг гэв.


Анхны хүн нь газраас бөгөөд шороон, хоёр дахь хүн нь тэнгэрээс болой.


Хүн ганц удаа үхэж, дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг


Чиний төлөө тэрээр өргөс зангууг ч ургуулна. Чи хээрийн өвс ногоог ч идэх болно.


Шавар сууцанд амьдардаг, Суурь үндэс нь шороо тоосонд байдаг, Хивэн эрвээхэй адил бяцлагддаг хүмүүст Тэр яаж найдах юм!


Хүн ажиллахаар, Үдэш болтол хөдөлмөрлөхөөр гардаг.


Хайрладаг хүндээ Тэр нойрыг ч өгдөг атал Харин та нар эрт босож, оройттол суугаад, Зүтгэж олсон талхаа идэх нь Зүгээр л дэмий аж


Адам есөн зуун гучин нас наслаад үхэв.


Намайг шавар мэт бүтээснээ одоо Та санаач. Намайг буцаагаад Та шороо болгох гэж үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite