Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 3:13 - Ариун Библи 2013

13 ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд —Чи юу хийчих нь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй —Тэр могой, тэр л намайг мэхэлснээс болоод би идсэн гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 ЭЗЭН Бурхан тэр эмэгтэйд —Чи яаж байгаа чинь энэ вэ? гэсэнд тэр эмэгтэй —Тэр могой намайг мэхэлснээс болоод би идсэн гэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 3:13
15 Referans Kwoze  

Могой, залиараа Еваг мэхэлсэн шигээ Христ дор [цэвэр] эгэл байдлаас чинь та нарын санаа бодлыг төөрүүлчих вий гэхээс би харин айж байна.


Адам мэхлэгдээгүй. Харин эмэгтэй нь мэхлэгдэж, гэмд унасан юм.


Пилат —Би иудей хүн биш биз дээ? Танай үндэстэн болон ахлах тахилч нар л Таныг надад тушаасан юм. Та юу хийчихсэн юм бэ? гэж асуув.


Тэгэхэд Иоаб хаанд бараалхан —Та юу хийчих нь энэ вэ? Харагтун, Абнер тан дээр ирсэн атал, яагаад та түүнийг саадгүй явж одохоор суллачихав.


Иосеф тэдэнд —Та нар юунд ийм хэрэг хийв? Над мэт хүн мэргэ төлгө тавьдаг гэдгийг та нар мэдэхгүй юү? гэв.


Харин Самуел —Та юу хийв? гэсэнд Саул —Ард олон намайг орхин тарцгаахыг би харж бас та ч тогтоосон хугацаандаа ирсэнгүй, филистчүүд ч Михмашт цугларсан тул


Учир нь тушаалаар шалтаглаж нүгэл намайг мэхэлсэн бөгөөд намайг түүгээр алсан.


Саул —Эдгээрийг тэд амалекчуудаас авчирсан юм. Учир нь таны Бурхан ЭЗЭНд нядалж тахихын тулд хамгийн сайн хонь, үхрийг ард олон хэлтрүүлсэн юм. Гэвч бусдыг нь бид бүрмөсөн сүйрүүлэв гэлээ.


Тэгэхэд Абрамыг Фараон дуудаж —Чи яаж байгаа юм бэ? Чи юунд түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ?


Гэвч тэрээр охин төрүүлэх аваас хоёр долоо хоног сарын тэмдгийнхтэй адил бузартсан болно. Тэрээр жаран зургаа хоног цуснаас цэвэршинэ.


Өнөөх нь түүнд —Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэрэлч, ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулж ирээд талх идүүлж ус уулгаарай” гэсэн юм гэв. Тэрээр түүнийг хуурчээ.


Тэгэхэд хүмүүс ихэд айн сандарч, түүнд —Чи яах гэж ингэв? гэжээ. Иона өөрөө тэдэнд хэлсэн тул тэр хүмүүс түүнийг ЭЗЭНий оршихуйгаас зугтаж явааг мэджээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite