Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 28:1 - Ариун Библи 2013

1 Исаак Иаковыг дуудаад түүнийг ерөөн, захиж —Чи Канааны охидоос эхнэр бүү ав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Исаак Иаковыг дуудаад, түүнийг ерөөн, захиж хэлсэн нь —Чи канаанчуудын охидоос эхнэр бүү ав.

Gade chapit la Kopi




Эхлэл 28:1
20 Referans Kwoze  

Тэнгэрийн Бурхан ба газрын Бурхан, ЭЗЭНээр тангарагла. Миний амьдран сууж байгаа канаанчуудын охидоос хүүд минь эхнэр эс сонгон,


Ребека, Исаакт —Хитчүүдийн охидоос болж амьдрал минь гутмаар боллоо. Хэрэв Иаков түүн шиг энэ нутгийн эсвэл хитчүүдийн охидоос эхнэр авбал надад амьд явах хэрэг юун билээ? гэв.


Миний эзэн надаар тангараглуулж “Миний амьдран суудаг канаанчуудын охидоос хүүд минь эхнэр бүү сонго.


Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов.


Башаны газрыг Манассегийн нэг хагас овогт Мосе өгсөн бол Иорданы наад тал буюу баруун тал дахь нутгийг нөгөө хагас овогт нь Иошуа өгөв. Энэ нь ах дүү нарынх нь нутгийн дунд байв. Тэгээд Иошуа тэднийг өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулахдаа тэднийг ерөөн —


Бурханы хүн Мосе үхэхийнхээ өмнө Израилийн хөвгүүдийг ерөөсөн ерөөл нь энэ болой.


Эдгээр нь Израилийн арван хоёр овог болжээ. Энэ бол тэднийг ерөөхдөө эцгийнх нь хэлсэн үг юм. Тэрээр хүн тусбүрд тохирох ерөөлийг хайрлажээ.


Тэрээр Иосефыг ерөөгөөд —Миний өвөг эцэг Абрахам, Төрсөн эцэг Исаак хоёртой алхаж байсан Бурхан, Бүхий л амьдралын минь турш өнөөдрийг хүртэл асран тэтгэсэн Бурхан,


бид охидоо та нарт өгч, танай охидыг бид авна. Тэгээд бид та нартай хамт аж төрж, нэг үндэстэн болцгооно.


Та нар бидэнтэй охидоо солилцон гэрлүүлээч. Та нар охидоо бидэнд өгч, манай охидыг та нар авцгаа.


миний дуртай амтат хоолыг хийн авчирч надад идүүлэгтүн. Тэгвэл би үхэхээсээ өмнө чамайг зүрх сэтгэлээсээ ерөөе гэв.


нутагт минь, төрөл төрөгсдөд минь очиж, миний хүү Исаакт эхнэр авч өгнө гэж тангарагла гэв.


Есавын нүдэн дээр Исаак, Иаковыг ерөөн адислаж, түүнийг Паддан-Арамаас эхнэр авахуулахаар явуулсан ба “Канааны охидоос эхнэр бүү ав” гэж зааварчлан тушаахыг


Иуда тэнд Шуа гэдэг канаан хүний охиныг олж хараад, түүнийг авч, түүн дээр оров.


Эхнэр авч, хөвгүүд охидын эцэг болцгоо. Хөвгүүддээ эхнэр авч, охидоо гэрлүүл. Тэд чинь хөвгүүд, охидыг төрүүлэг. Тэнд олшир, бүү цөөр.


Swiv nou:

Piblisite


Piblisite