2 Исаак —Харагтун, би хөгширч, үхэх өдрөө мэдэхгүй байна.
2 Исаак —Би хөгширч, үхэх өдрөө мэдэхгүй байна.
Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ.
Тиймээс сэрэмжлэгтүн. Учир нь гэрийн эзэн орой эсвэл шөнө дунд эсвэл тахиа донгодоход аль эсвэл өглөө, хэзээ ирэхийг та нар мэдэхгүй.
Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.
Маргаашаар бүү сайрх Маргааш юу авчрахыг чи үл мэднэ.
Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд цурхиран уйлав.
Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн дээр ирээд, —ЭЗЭН айлдахдаа: “Гэрээ засагтун. Учир нь чи амьд үлдэхгүй, үхнэ” гэсэн гэв.
Гэсэн ч Давид тангараглан —Намайг таны нүдэнд тааллыг олсон гэдгийг таны эцэг сайн мэднэ. Тэр “Ионатаныг гомдоохгүйн тулд энэ хэргийг түүнд мэдүүлэхгүй байгтун” гэж хэлсэн билээ. ЭЗЭН амьд! Та ч бас амьд! Миний үхэл нэг алхмын зайнд ирээд байна гэж хэлэв.
Израиль, Иосефт —Харагтун, үхэх цаг минь боллоо. Харин Бурхан та нартай хамт байж, та нарыг өвөг дээдсийн чинь газарт буцаах болно.
Израилийн үхэх хоног нь ойртоход хүү Иосефоо дуудаж, түүнд —Би одоо чиний нүдэнд тааллыг олсон бол чи гараа миний өгзгөн доогуур хийж, надад энэрэл хайр ба үнэнээ харуулан, намайг Египетэд битгий оршуулаарай!
Тиймээс чи зэвсэг, нум саадгаа авч, хээр талд гараад, надад ан агнаж,