Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 26:8 - Ариун Библи 2013

8 Исаак тэнд удаан хугацаагаар суусан бөгөөд Филистийн хаан Абимелех цонхоороо харж байгаад, Исаак эхнэр Ребекагаа энхрийлэхийг нь үзсэн аж.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Исаак тэнд удаан суусан бөгөөд Исаак эхнэр Ребекагаа тэвэрч байгааг Филистийн хаан Абимелех цонхоороо харав.

Gade chapit la Kopi




Эхлэл 26:8
8 Referans Kwoze  

Залуу хүн онгон охинтой гэрлэдэг шиг хөвгүүд чинь чамтай гэрлэнэ. Сүйт залуу сүйт бүсгүйдээ баярладаг шиг Бурхан чинь чамд баярлана.


Хайрт минь яг л Хангал буга, гөрөөс мэт амуй Хараач, хананы маань цаана тэр зогсоод, Цонхоор минь ширтэж Сараалжаар нь шагалзан баймуй.


Гэрийнхээ цонхны сараалжаар гадагш нэг хартал


Сисерагийн эх цонхоор харан, торон цонхны цаанаас уйлан гашуудав. “Түүний тэрэг ирэлгүй юунд удна вэ? Тэрэгний нь түчигнээн сонсогдохгүй юунд алгуурлана вэ?” гэж асууна.


Наран доор Түүний чамд өгсөн утгагүй амьдралын бүх л өдрүүдэд өөрийн хайрт эмэгтэйтэй жаргалтайгаар амьдрагтун. Энэ нь наран доорх чиний зүтгэсэн зүтгэл болон амьдралын хувь чинь болой.


Тэр нутгийн хүмүүс эхнэрийнх нь талаар асуусанд тэр —Энэ бол миний охин дүү гэжээ. Ребека нуруу гоолиг, царай үзэсгэлэнтэй учраас энэ нутгийнхан түүнээс болж өөрийг нь алж магадгүй гээд өөрийнхөө эхнэр гэж хэлэхээс тэр айжээ.


Абимелех Исаакийг дуудан —Тэр үнэхээр чиний эхнэр атал чи юунд түүнийг энэ миний охин дүү гэж хэлсэн бэ? гэсэнд Исаак —Ребекагаас болоод би үхчихгүй юмсан гэж бодсон юм гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite