Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 24:12 - Ариун Библи 2013

12 Тэр залбирч —Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Тэр залбирч —Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү?

Gade chapit la Kopi




Эхлэл 24:12
29 Referans Kwoze  

Абрахам эзнийхээ Бурхан ЭЗЭНийг магтъя. Миний эзний төлөө Та энэрэл хайр ба үнэнээ эс орхив. Замд ЭЗЭН намайг удирдаж, миний эзний дүүгийн гэрт ирүүлсэн байна гэв.


Елиагаас унасан түүний өнөөх нөмрөгийг тэр аваад, усыг цохиж —Елиагийн Бурхан ЭЗЭН хаана байна вэ? гэв. Тэр ийнхүү бас усыг цохиход, тэр нь хоёр тийш болон ярагдаж, Елиша гаталж гарлаа.


Цааш нь Бурхан, Мосед —Израилийн хөвгүүдэд чи “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН намайг та нар уруу илгээв” гэж хэл. Энэ нь мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм.


Мөн —Чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм гэж айлдсанд Мосе, Бурханыг үзэхээс айж нүүрээ нуув.


Тэр шөнө нь ЭЗЭН түүнд үзэгдэж —Би бол чиний эцэг Абрахамын Бурхан. Бүү ай! Би чамтай хамт учир Зарц Абрахамынхаа төлөө чамайг Би ерөөн Үр удмыг чинь олшруулах болно гэв.


Тэгээд миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН намайг үнэн зөв замаар хөтөлсөөр, эзний минь дүүгийн охиныг хүүд нь сонгуулсанд би ЭЗЭНд доор бөхийн мөргөөд, Түүнийг магтан дуулав.


Би өнөөдөр худаг дээр ирээд “Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Хэрэв Та соёрхвол аян замыг минь амжилттай болгож өгнө үү!


Юунд ч санаа бүү зов. Харин аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл.


Тэрээр “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэсэн. Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан гэв.


Түүнийг мэдэхэд зам бүхэн чинь байг Тэрээр зам харгуйг чинь шулуутгана.


ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш Түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш Манаач хүн дэмий л сэрүүн байна.


Иерусалимын амар тайвны төлөө гуй! “Чамайг хайрлагчид өөдөлтүгэй.


Аяа ЭЗЭН, гуйж байна, авраач. Аяа ЭЗЭН, гуйж байна, амжилтыг соёрхооч!


ЭЗЭНд замаа даатга, Түүнд итгэж найд Тэгвэл Тэр биелүүлж өгнө


Тэгэхэд хаан надад —Чи юу гуймаар байна? гэв. Тиймээс би тэнгэрийн Бурханд залбирлаа.


Эзэн минь ээ! Таны сонор зарцынхаа залбиралд болон нэрийг тань эмээн хүндлэхийг хүсэгч зарц нарынхаа залбиралд соргог байж, зарцдаа зориулан энэ өдрийг амжилттай болгон, энэ хүний өмнө нигүүлслийг олуулаач гэв. Тэгэхэд би хааны сөнч байв.


Оройн тахил өргөх цаг болоход эш үзүүлэгч Елиа урагш алхан гарч —Абрахам, Исаак, Израилийн Бурхан ЭЗЭН минь ээ, Та Израиль дахь Бурхан мөн бөгөөд би Таны боол гэдгийг мөн энэ бүгдийг би Таны үгээр л хийж байгааг өнөөдөр мэдүүлж өгөөч.


Төгс Хүчит Бурхан тэр хүний өмнө та нарт нигүүлсэл хайрлаж, тэр та нарт нөгөө ахыг чинь Бениаминтай хамт буцааж явуулах болтугай! За, би хүүхдүүдээ алдах ёстой юм бол алдаг! гэв.


Иаков —Миний өвөг Абрахамын Бурхан, миний эцэг Исаакийн Бурхан, ЭЗЭН минь! Та надад “Чи төрсөн нутаг, төрөл төрөгсдөдөө буц. Би чамайг ерөөх болно” гэж хэлсэн.


Хэрэв миний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Эмээгч нь надтай хамт байгаагүйсэн бол өдийд та намайг гар хоосон буцаах байж дээ. Харин Бурхан гарын минь зүтгэл, зовлон зүдүүрийг үзээд өчигдөр шөнө таныг зэмлэжээ хэмээв.


Тэгтэл, үзэгтүн, ЭЗЭН түүний дээр зогсоод —Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө.


Исаак, хүүдээ —Хүү минь, чи ангаа яаж ийм хурдан олоо вэ? гэсэнд тэр —Учир нь таны Бурхан ЭЗЭН түүнийг өмнө минь тавьсан юм гэв.


Чи түүнийг аавдаа аваачиж идүүлэн, үхэхийнх нь өмнө түүгээр ерөөлгө гэв.


Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ.


Нөгөө хүн түүнийг дуугүй ширтэн, ЭЗЭН түүний аян замыг ивээсэн эсэхийг мэдэх гэж байлаа.


Өчүүхэн зарц надад Таны үзүүлсэн хайр ерөөл, үнэн шударга бүхнийг би хүртэх зохисгүй. Би энэ Иордан голыг ганцхан таягтайгаа гаталж очсон. Харин би одоо хоёр ч хэсэг отогтой болсон.


Swiv nou:

Piblisite


Piblisite