Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 24:10 - Ариун Библи 2013

10 Тэгээд эзнийхээ тэмээнээс арвыг, эзнийхээ янз бүрийн үнэт эдлэлээс бас аваад, Месопотами тийш хөдөлж, Нахорын хот уруу явжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Тэгээд эзнийхээ тэмээнээс арвыг, эзнийхээ янз бүрийн үнэт эдлэлээс аваад, Месопотами тийш хөдөлж, Нахор хотод иржээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 24:10
19 Referans Kwoze  

Учир нь чамайг Египетээс гарахад замд чинь тэд талх ус барин та нарыг угтаагүй агаад чамайг хараалгахын тулд Месопотами дахь петор хүн Беорын хүү Балаамыг чиний эсрэг хөлсөлсөн болой.


Тера өөрийн хүү Абрам, Хараны хүү, өөрийн ач хүү Лотыг өөрийн бэр, Абрамын эхнэр Сараи нарын хамт авч Халдеин Ураас Канаан нутгийг зорин хөдлөөд, Харанд ирж тэндээ суужээ.


Партчууд, медчүүд, еламчууд мөн Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази,


Аммоны хөвгүүд Давидад жигшигдэх болсноо хараад, Ханун болон Аммоны хөвгүүд өөрсдөдөө тэрэг ба морьт цэргүүдийг Месопотами, Арам-маака болон Зобагаас хөлслөн авахаар мянган талант мөнгийг илгээв.


Иаков босож яваад, дорнынхны нутагт хүрчээ.


Тийм учраас одоо хүү минь, чи миний хэлэхийг сонс. Бос, Харанд байгаа миний ах Лабан дээр зугтан оч.


Абрахам гэрийнх нь бүх хэргийг хариуцдаг хамгийн ахмад зарцдаа —Миний өгзгөн доогуур гараа хий.


Тэгээд Абрам, Нахор нар эхнэр авцгаажээ. Абрамын эхнэр нь Сараи, Нахорын эхнэр нь Хараны охин Милка байв. Милкагийн болон Искагийн эцэг нь Харан билээ.


Тера хоёр зуун тав наслаад, Харанд үхэв.


Тэмээнүүдээ ус ууж дууссаны дараа, тэр хүн хагас шекелийн жинтэй алтан гархи, арван шекелийн жинтэй хос алтан бугуйвчийг түүнд авч өгөөд —


алт мөнгөн эрдэнэс, хувцас хунар гарган Ребекад өгөв. Тэр түүний ах болон ээжид нь бас үнэт зүйлс барьжээ.


Түүний хартал, үзэгтүн, талд нэгэн худаг бас дэргэд нь гурван хэсэг хонин сүрэг хэвтэж байв. Учир нь хоньчид тэр худгаас хонио усалдаг аж. Худгийнхаа амыг чулуугаар дараад,


Тера дал наслахдаа Абрам, Нахор, Харан гурвын эцэг болсон байжээ.


Үүний дараа нэгэн хүн Абрахамд —Харагтун, чиний дүү Нахорт Милка хөвгүүд төрүүлж өгчээ гэж мэдүүлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite