4 Гурав дахь өдөр нь Абрахам хараа өргөн, тэр нутгийг алсаас харав.
4 Гурав дахь өдөр нь Абрахам хараагаа өргөн, тэр нутгийг алсаас харав.
оршуулагдан, Бичвэрийн дагуу гурав дахь өдөртөө амилуулагдсан агаад
Есүс тэдэнд —Явж, тэр үнэгэнд “Үзэгтүн, Би өнөөдөр, маргааш чөтгөрүүдийг зайлуулж, өвчинд нэрвэгдэгсдийг эдгээнэ. Гурав дахь өдөр нь Би Өөрийн зорилгоо гүйцээнэ” гэж хэл.
Тэд Түүнийг алах бөгөөд Тэр гурав дахь өдрөө амилна гэхэд тэд ихэд гуниглав.
Биднийг хоёр хоногийн дараа Тэр амилуулна, Биднийг гурав дахь өдөрт Тэр босгох болно, Тэгснээр бид өмнө нь амьдрах болно.
Гурав дахь өдөр нь Естер хатныхаа хувцсыг өмсөн, хааны өргөөний дотоод ордонд хааны танхимын өмнө зогсоход, өргөөний үүд өөд харсан хааны танхимд хаан сэнтийдээ залран байв.
Буцаж яваад, Миний ард түмний удирдагч Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ. Гурав дахь өдөр чи ЭЗЭНий өргөөнд очно.
Дараа нь Давид нөгөө тал уруу явж, хол гэгчийн уулын оройд гарав. Тэдний хооронд хол зайтай болов.
Хуаран дундуур явж “Замын хүнсээ бэлтгэцгээ. Учир нь гурав хоногийн дотор та нар өөрсдөд чинь эзэмшүүлэхээр та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй газар нутгийг эзлэхээр Иорданыг гатлан явах гэж байна” гэж ард олонд тушааж хэл гэв.
Хүн алсан хэн боловч, алуулсан нэгэнд хүрсэн хэн боловч та нар хуарангийн гадна долоо хоног буудаллагтун. Та нар ба олзлогдогсод чинь гурав дахь, долоо дахь өдөр өөрсдийгөө цэвэршүүл.
Цэвэр хүн нь бузартсан хүн дээр гурав дахь өдөр ба долоо дахь өдөр сүрчих ёстой. Долоо дахь өдөрт нь тэр өнөөх хүнийг бузраас нь цэвэршүүлэх бөгөөд өөрийн хувцсыг угаан, усанд булхаад, үдэш гэхэд цэвэр болох болой.
Тэрээр гурав дахь өдөр ба долоо дахь өдөр өнөөх усаар өөрийгөө цэвэршүүлснээр цэвэр болно. Гэвч тэр хүн гурав дахь өдөр ба долоо дахь өдөр өөрийгөө эс цэвэршүүлэх аваас цэвэр болохгүй.
Ингээд тэд гурав хоногийн аянаар ЭЗЭНий уулнаас хөдлөн явсан бөгөөд амрах газрыг тэдэнд олохоор ЭЗЭНий гэрээний авдар тэдний урд талд гурван өдрийн туршид явав.
Гэвч тахилын махны үлдэгдлийг гурав дахь өдөр галд шатаах ёстой.
Мосе ард түмэнд —Гурав дахь өдөрт бэлтгэцгээ. Эмэгтэй хүнд бүү ойрт гэв.
тэднийг гурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт ЭЗЭН бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирнэ.
Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй.
Тэд —Еврейчүүдийн Бурхан бидэнтэй уулзсан. Цөл уруу гурван өдрийн аянд биднийг явуулаач. Бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөе. Эс тэгвэл Тэр бидэн дээр тахал болон сэлэмтэй бууна гэцгээв.
Тэгээд Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг хүү Исаакийнхаа хамт дагуулж, шатаалт тахилын мод хагалж аваад Бурханы өөрт нь айлдсан тэр газар уруу явжээ.
Тэгээд Абрахам зарц залуустаа —Та хоёр, илжигтэйгээ энд хүлээж бай. Хүү бид хоёр тийшээ очиж мөргөчихөөд та нар уруу эргэж ирнэ гэв.