Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 22:1 - Ариун Библи 2013

1 Үүний дараа Бурхан, Абрахамыг сорьж, түүнд —Абрахам аа! гэсэнд Абрахам —Харагтун, би энд байна гэжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Үүний дараа Бурхан Абрахамыг шалгаж туршихаар түүнийг дуудаж, —Абрахам аа! гэсэнд Абрахам —Би энд байна гэжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 22:1
24 Referans Kwoze  

Итгэлээр Абрахам, соригдохдоо Исаакийг өргөв. Амлалтуудыг хүлээн авсан тэрээр өөрийн ганц хүүгээ өргөсөн.


ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм.


Ингэснээр итгэлийн чинь шалгуур галаар шалгагдах, мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэл дээр магтаал, алдар, хүндэтгэлд хүрэх юм.


Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү?


Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй, Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно.


Хайлуур нь мөнгөнд, зуух нь алтанд, Хүний зүрхэнд ЭЗЭН шалгуур юм.


Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар цөлд чамайг хооллож байсан билээ.


Тэрээр харахаар эргэснийг ЭЗЭН үзсэн агаад бутан дундаас түүнийг Бурхан дуудан —Мосе! Мосе! гэсэнд тэрээр —Би энд байна гэж хэлэв.


Тэгтэл тэнгэрээс ЭЗЭНий тэнгэрэлч —Абрахам аа, Абрахам аа! гэж түүнийг дуудсанд —Харагтун, би энд байна гэв.


Исаак эцэг Абрахамдаа хандан —Аав минь ээ! гэхэд тэрээр —Хүү минь, би энд байна гэсэнд Исаак —Хар даа, гал мод хоёр энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд


Дараа нь —Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод —Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд


Уг газарт болсон тэмдгийн талаар асуухаар илгээгдсэн, Вавилоны захирагчдын төлөөлөгчдийн хэрэг дээр л Бурхан, Хезекиаг ганцааранг нь орхисон нь түүнийг сорьж, зүрх сэтгэлд нь байсан бүхнийг мэдэхийн тулд байсан юм.


ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, Би та нарт тэнгэрээс талхыг оруулна. Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуулна. Тийнхүү тэд Миний хууль дотор алхах нь уу, үгүй юү гэдгийг Би сорих болно.


чи тэр эш үзүүлэгч эсвэл зүүдээр мэргэлэгчийн үгийг бүү сонс. Учир нь бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа хайртай эсэхийг чинь ЭЗЭН Бурхан чинь шалган үзэж байгаа юм.


Эцэг өвгөдийнхөө адил ЭЗЭНий замаар замнах нь уу, үгүй юү хэмээн Израилийн ард түмнийг шалган сорихын тулд Би ингэх болно гэв.


ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзлээ. Тэр —Явж, Израиль ба Иудагийн хүн амыг тоол гэж тэдний эсрэг Давидыг турхирав.


Зөвтийг хийгээд буруутыг ЭЗЭН шалгадаг бөгөөд Хүчирхийлэлд дурлагчийг Түүний сэтгэл үзэн яддаг билээ.


Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ.


Хүүгийнх нь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов.


Израиль, Иосефт —Ах нар чинь Шехемд хонио хариулж байгаа биш үү? Нааш ир, би чамайг тэдэн уруу явуулъя гэсэнд Иосеф эцэгтээ —Би энд байна гэжээ.


Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж —Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков —Би энд байна гэж хариулав.


ЭЗЭН, Самуелыг дуудахад —Би энд байна гэж тэр хэлэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite