Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 20:9 - Ариун Библи 2013

9 Абимелех, Абрахамыг дуудаж —Чи бидэнд юу хийчихэв ээ? Би чиний эсрэг ямар нүгэл хийсэн болоод чи намайг болон миний хаант улсыг ийм их нүгэлд унагах гээ вэ? Чи хийх ёсгүй юмыг надад хийлээ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Абимелех Абрахамыг дуудаж —Чи бидэнд юу хийчихэв ээ? Би чиний эсрэг ямар гэм хийсэн гэж чи намайг болон миний хаант улсыг их гэм нүгэлд унагах гэсэн юм бэ? Чи надад хийх ёсгүй юмыг хийлээ гэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 20:9
20 Referans Kwoze  

Тэгэхэд Абрамыг Фараон дуудаж —Чи яаж байгаа юм бэ? Чи юунд түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ?


энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Та түүний эхнэр учир тэр танаас бусад юуг ч надад хориглоогүй. Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв.


Абимелех —Чи биднийг яаж байгаа чинь энэ вэ? Манай хүмүүсийн нэг нь эхнэртэй чинь хялбархан унтчихаж болох байсан. Тэгээд чи бидэн дээр ял буулгах байлаа гэв.


Гэрлэлтийг бүгд хүндлэгтүн. Ор дэр нь ч бүү бузартаг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.


Заах ёсгүй юмсыг тэд бохир олз ашгийн төлөө зааж, айл өрхийг бүхэлд нь хөмөрдөг тул тэдний амыг таглах ёстой.


Учир нь ялгаварлах үзэл Бурханд байдаггүй.


Ёрын муу замаар шударга нэгнийг төөрөлдүүлэгч нь Ухсан нүхэндээ өөрөө унах. Гэм зэмгүй хүн сайныг өвлөх.


Харин Тамар —Болохгүй, ах минь. Намайг бүү гутаагаач. Израильд ийм зүйл хийдэггүй шүү дээ. Эрээ цээргүй ийм юм бүү үйлдээч!


Тэгэхэд Давид тэр хүнд ихэд хилэгнэж Натанд —ЭЗЭН амьд! Үүнийг үйлдэгч нь үхэг.


Иошуа —Чи бидэнд лай болсны адил өнөөдөр ЭЗЭН чамд лай тарина гэлээ. Ингээд бүх Израиль тэдэн уруу чулуу шидлэв. Тэдэн уруу чулуу чулуудсаны дараа галдан шатаав.


Өөр хүний эхнэртэй завхайрсан хүн мөн хөршийнхөө эхнэртэй завхайрсан нэгэн байх аваас завхай эр, эм хоёр гарцаагүй алуулаг.


Тэгээд Аароны бүтээсэн буюу тэдний бүтээсэн тугалаас болж ЭЗЭН ард түмнийг тахлаар цохив.


Мосе, Ааронд —Энэ ард түмэн чамд юу үйлдсэн гээд чи эдний дээр ийм их нүгэл авчрав? гэхэд


Гурван сар орчмын дараа нэгэн хүн Иудад —Танай бэр Тамар завхайрч, харагтун, завхайрлаасаа болж жирэмсэн болсон байна гэжээ. Иуда —Түүнийг гаргаж ирээд шатаа! гэв.


Иаковын хүүхдүүд энэ тухай сонсоод, бэлчээрээсээ буцаж ирэв. Иаковын охиныг Шехем хүчирхийлэн, Израильд ичгүүрт хэрэг үйлдсэн ба тэр нь байж болшгүй хэрэг учир хүмүүс ихэд гашуудан харамсаж, машид уурлажээ.


Абимелех өглөө эрт босоод хамаг зарц нараа дуудаж, тэдэнд энэ зүйлийг бүгдийг хэлсэнд тэд ихэд айв.


Абимелех, Абрахамд —Чи ямар учраас ингэсэн бэ? гэхэд


Иаков өглөө нь хартал тэнд нь Леа байв. Тэгээд тэрээр Лабанд —Та надад юу хийчихэв ээ? Би Рахелын төлөө танд зарцлагдсан биш үү? Та юунд намайг мэхэлнэ вэ? гэхэд


Swiv nou:

Piblisite


Piblisite