Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 20:3 - Ариун Библи 2013

3 Гэтэл Бурхан шөнөөр Абимелех дээр зүүдэнд нь хүрч ирээд, түүнд хэлсэн нь —Чи авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Гэтэл Бурхан Абимелех дээр шөнийн зүүдэнд хүрч ирээд, түүнд хэлсэн нь —Чи өөрийн авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 20:3
22 Referans Kwoze  

Шүүх суудалд Пилатыг сууж байхад эхнэр нь түүнд —Тэр зөвт Хүнд юу ч бүү хий. Би урьд шөнө зүүдэндээ Түүнээс болж ихэд шаналав гэж хэлүүлжээ.


Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьд үлдэх болно. Хэрэв чи түүнийг буцаахгүй бол чи болон чиний харьяат бүхэн зайлшгүй үхэх болно гэдгийг мэдэж ав гэв.


Тэднийг дарлахыг Тэрээр хэнд ч үл зөвшөөрч, Тэдний төлөө хаадыг зэмлэсэн.


Хүмүүсийг гүн нойр хучин, хэвтэр дээрээ дугхийх зуур зүүд буюу шөнийн үзэгдэл дотор,


Харин түүнийг тийн бодож байхад, харагтун, Эзэний тэнгэрэлч зүүдэнд нь үзэгдээд —Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү эмээгтүн. Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм.


Тэрээр зүүдэлсэнд, харагтун, газар дээр нэгэн шат босож, түүний орой нь тэнгэрт тулан бас дахин харвал түүгээр Бурханы тэнгэрэлч нар өгсөж уруудан байлаа.


Тэгээд Иона нэг өдөржин хотоор алхан явж, хашхиран —Дөч хоногийн дараа Ниневег хөмрөх болно гэв.


тэд —Бид хоёулаа зүүд зүүдэллээ, харин түүнийг тайлах хүн алга гэсэнд Иосеф тэдэнд —Тайлал нь Бурханых биш үү? Надад яриач дээ! гэв.


Иосеф бас өөр нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа —Харагтун, би бас өөр нэгэн зүүд зүүдэллээ. Үзэгтүн, нар, сар бас арван нэгэн од надад мөргөцгөөж байлаа гэж ярив.


Иосеф нэгэн зүүд зүүдлээд, түүнийгээ ах нартаа ярьсанд тэд түүнийг улам үзэн ядах болжээ.


Шөнө нь арам хүн Лабаны зүүдэнд Бурхан хүрч ирээд —Чи болгоомжил, Иаковт сайн муу юу ч битгий хэл! гэжээ.


Абрамын эхнэр Сараигаас болж Фараон хийгээд түүний гэр бүлийнхнийг ЭЗЭН хүндээр цохив.


Тэгэхэд Абрамыг Фараон дуудаж —Чи яаж байгаа юм бэ? Чи юунд түүнийг эхнэрээ гэж надад хэлсэнгүй вэ?


Бурхан, Балаам дээр ирж —Чамтай хамт байгаа энэ хүмүүс хэн бэ? гэв.


Тэднийг дарлахыг Тэрээр хэнд ч үл зөвшөөрч, Тэдний төлөө хаадыг зэмлэсэн.


Шоронд хоригдож байсан Египетийн хааны сөнч, талхчин хоёр нэгэн шөнө хоёулаа зүүдэлсэн бөгөөд тэр хоёрын зүүдний совин өөр өөр байлаа.


Шөнө нь Бурхан Израильд үзэгдэж —Иаков аа! Иаков аа! гэж дуудахад Иаков —Би энд байна гэж хариулав.


Саар явдлаас нь хүнийг эргүүлж, Сайрхал бардамналыг нь үгүй хийхийн тулд билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite