Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 20:1 - Ариун Библи 2013

1 Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшаад, дараа нь Герарт түр зуур буудаллав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшин, дараа нь Герарт түр зуур буудаллав.

Gade chapit la Kopi




Эхлэл 20:1
23 Referans Kwoze  

Тэгээд Исаак Герарт амьдран суух болжээ.


Абрахамын үед анх ган гачиг болсон тэр газарт дахин ган гачиг болсонд Исаак Герар уруу одож, Филистийн хаан Абимелех дээр хүрч очжээ.


ЭЗЭНий дуу хоолой Цөл газрыг чичрүүлмүй. ЭЗЭН, Кадешийн цөлийг чичрүүлдэг.


ЭЗЭН, Мамрегийн царс модны дэргэд Абрахамд үзэгдэв. Өдрийн халуунд Абрахам майхныхаа үүдэнд сууж байгаад


Саул Хавилагаас Египетийн өмнө орших Шурын хязгаар хүртэл амалекчуудыг бут цохив.


Учир нь та нар Зинийн цөлд Мерибат-кадешийн усны дэргэд Израилийн хөвгүүдийн дунд Миний эсрэг итгэл эвдэн, Миний ариуныг Израилийн хөвгүүдийн дунд илэрхийлээгүй.


ЭЗЭН Бурханыхаа бидэнд тушаасан ёсоор бид Хоребоос хөдөлж, та нарын харсан аймшигт өргөн цөлийг бүхэлд нь гатлан аморичуудын уулархаг нутаг хүрэх замаар Кадеш-барнеад ирсэн билээ.


Харин бид ЭЗЭНд хашхирахад Тэр дууг маань сонсон, тэнгэрэлчийг илгээгээд биднийг Египетээс гаргасан. Харагтун, одоо бид танай нутаг дэвсгэрийн захад орших Кадеш хотод байна.


Тэд явсаар Кадеш дахь Параны цөлд Мосе Аарон нар ба Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр ирж, тэдэнд болон даяар хотол түмэнд хариу үг авчирч, уг нутгийн үр жимсийг тэдэнд үзүүллээ.


Тэгтэл Абимелех өөрийн шадар Ахуззат, цэргийн жанжин Фикол нарынхаа хамт Герараас Исаак дээр ирэв.


Герарын малчид Исаакийн малчидтай маргалдаж —Энэ ус манайх гэсэнд тэр маргалдаанаас болж, Исаак уул худгийг Есек гэж нэрлэв.


Энэ үед Исаак Беер-лахаи-роигоос хүрч ирсэн байлаа. Тэрээр Негевд сууж байсан ажээ.


Абрам эхнэрээ мөн хамаг юмаа аваад, Лоттой хамт Египетээс гарч, Негев уруу хөдөлжээ.


Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.


Тиймээс тэр булгийг Беер-лахаи-рои гэж нэрлэсэн бөгөөд тэр нь Кадеш, Беред хоёрын хооронд байжээ.


ЭЗЭНий тэнгэрэлч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж —


Абрамын эхнэр Сараи түүнд нэг ч хүүхэд төрүүлээгүй байв. Тэрээр Хагар нэртэй нэгэн египет зарц бүсгүйтэй байв.


Тэгээд тэд буцаж Ен-мишпатад (тэр нь Кадеш) хүрч ирээд, амалекчуудын бүх газар нутагт болон Хазазон-тамарт сууж байсан аморичуудыг бут цохив.


Тэгээд Абрам цааш хөдөлж улмаар Негев тийш оджээ.


Тэд Ассири хүрэх зам дагуу Египетийн зүүн зүгт орших Хавилагаас аваад Шур хүртэлх нутагт суурьшиж, ах дүүс хоорондоо дайсагналцан суужээ.


Мосе израильчуудыг удирдаж, тэд Улаан тэнгисээс Шурын цөл уруу оров. Тэд цөлөөр гурван өдөр явсан бөгөөд ус олсонгүй.


Тэгээд Абрахам филистчүүдийн нутагт олон хоног нутаглан суужээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite