Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 2:1 - Ариун Библи 2013

1 Тэнгэр газар болон түүний түг түмнийг ийнхүү гүйцээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Ийнхүү тэнгэр газар, бүх юмс бүрэлдэн тогтжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 2:1
34 Referans Kwoze  

ЭЗЭНий үгээр тэнгэрс, Амных нь амьсгалаар тэдгээрийн Түг түмд бүгдээрээ бүтээгдсэн билээ.


Энэ нь Би болон Израилийн хөвгүүдийн хоорондох мөнхөд байх тэмдэг юм. Учир нь зургаан өдрийн дотор ЭЗЭН тэнгэр газрыг бүтээж, харин долоо дахь өдөрт ажилаа зогсоон сэргэсэн билээ гэв.


Учир нь зургаан өдөрт ЭЗЭН тэнгэр, газар, далай болон тэдгээрийн дотор байгч бүгдийг бүтээж, долоо дахь өдөрт амарсан. Тиймээс Амралтын өдрийг ЭЗЭН ерөөн тэр өдрийг ариун болгосон юм.


Эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ.


Тэнгэрсийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. (Тэрээр газрыг бий болгон, гүйцэлдүүлсэн Бурхан юм. Тэр үүнийг дэмий хоосноор тогтоож бүтээгээгүй Харин оршин суугчидтай болгохоор үүнийг бий болгов.) “Би ЭЗЭН. Өөр байхгүй.


Тэнгэрийг бүтээж татаад, Дэлхий болон түүнээс гарах бүхнийг дэлгэсэн, Түүн дээрх хүмүүст амьсгалыг, Түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.


ЭЗЭНий өмнө Хезекиа залбиран —Херубуудын дээр залрагч, Израилийн Бурхан ЭЗЭН! Зөвхөн Та дэлхий дээрх бүх хаанчлалын ганц Бурхан мөн. Та тэнгэр ба газрыг буй болгосон билээ.


Дэлхийг Би хийж, Дээр нь хүнийг бүтээв. Мутраараа тэнгэрийг дэлгээд, Би түг түмдэд тушаав,


Тэнгэр ба газар, Далай хийгээд түүн дотор байгч бүхнийг бүтээсэн Тэрээр Итгэлийг мөнхөд сахидаг.


Нэгэн зөн. Израилийн талаарх ЭЗЭНий үг. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна.


Учир нь Түүнийг айлдваас Тэр нь биелнэ. Түүнийг тушаах аваас Тэр нь буй болмой.


Өө, ЭЗЭН минь, Та нөгөө л ганц ЭЗЭН билээ. Тэнгэр болон тэнгэрсийн тэнгэрийг түг түмдтэй нь, Газар ба түүн дээрх бүхнийг, Тэнгис төдийгүй түүний доторх Бүхнийг бүтээсэн нь Та билээ. Тэр бүхнийг амилуулсан нь Та билээ. Тэнгэрийн түг түмдийг өмнөө мөргүүлэгч нь Та билээ.


Хурам цааш нь —ЭЗЭНд өргөө, өөртөө хаант засгийн ордон барих санаатай, хэрсүү, ухаалаг, мэргэн хүүг Давид хаанд заяагч, тэнгэр, газрыг бүтээсэн Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай.


Түүний ажлууд дэлхийн сууриас дууссан хэдий ч Түүний “Би хилэн дотроо «Миний амралтад тэд эс орно» гэж андгайлсан” гэж айлдсанчлан итгэгч бид тэрхүү амралтад ордог.


Тэд үүнийг сонсоод, Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар өгүүлрүүн —Өө, Эзэнтэн! Тэнгэр, газар, тэнгис болон түүн доторх бүхнийг бүтээсэн нь Та билээ.


Иаковын хувь эдгээртэй адил биш. Учир нь Тэрээр бүхний Бүтээгч бөгөөд Израиль нь Түүний өвийн овог юм. Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН.


Хүч чадлаараа дэлхийг бий болгож, Мэргэн ухаанаар ертөнцийг тогтоосон Тэр билээ. Түүний ухаанаар тэнгэрс тэлсэн билээ.


Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч буухгүй.


Мутар минь дэлхийг суурилуулан Баруун мутар минь тэнгэрийг дэлгэв. Би тэднийг дуудахад тэд хамтдаа зогсдог.


Тэнгэр өөд хараад, ЭЗЭН Бурханаас чинь бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод буюу тэнгэрийн хамаг эрхэсийг чи үзээд түүнд татагдан мөргөж, зарагдуузай.


ЭЗЭН Бурхан тэнгэр газрыг буй болгосон уг сурвалж ийм билээ. Тэнгэр газар бүтээгдсэн тэр өдөр,


Бурхан хуурайг нь газар, хуримтлагдсан усыг нь далай гэж нэрлэв. Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа.


миний тушаасны эсрэг өөр бурхдад буюу нар, сар, тэнгэрийн алив эрхэст очиж зарагдан тэдэнд мөргөвөөс,


Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлаж үйлчлэн араас нь явж, эрэлхийлэн мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхэсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдахгүй, булшлагдахгүй харин газрын хөрсөн дээр бууц мэт болно.


Тэнгэрс газраас өндөр байдаг шиг Зам минь та нарын замаас, Бодол минь та нарын бодлоос өндөр билээ.


ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийг Энэ бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?


Харин Бурхан нүүр буруулж, тэднийг тэнгэрийн эрхэст үйлчлүүлэхээр тушаасан бөгөөд энэ нь эш үзүүлэгчдийн номд бичигдсэнээр “Израилийн гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад өргөл, тахилаа өргөн барьсан бил үү?


Гэнэт өнөөх тэнгэрэлчийн хамт үй олон тэнгэрлэг дайчид үзэгдэж, Бурханыг магтан


Тэнгэрийн бүх эрхэс устаж, Тэнгэрс ч хуйлмал ном мэт хуйлагдах болно. Бүх эрхэс нь усан үзмийн ороонгын навч шиг, Инжрийн модны инжир хатаж унадаг шиг унана.


Хувцас адил Та Өөртөө гэрлийг өмсөж, Тэнгэрийг хөшиг мэт татдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite