Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 19:5 - Ариун Библи 2013

5 Лотыг дуудан түүнд —Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна вэ? Тэднийг бидэнд гаргаж ир, бид тэдэнтэй хурьцацгаая! гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Лотыг дуудан —Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна вэ? Тэднийг гаргаж ир, бид тэдэнтэй хурьцацгаая! гэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 19:5
23 Referans Kwoze  

Тэднийг зүрхээ хөгжөөн сууж байтал байшинг нь уг хотын эрчүүд болох үл бүтэх этгээдүүд бүслэн хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд —Танай гэрт ирсэн тэр эрийг гаргаад ир. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.


Үүнчлэн Содом, Гоморра болоод эргэн тойрных нь хотууд эдгээрийн нэгэн адил завхайралд автан, өөр гаж махбодын араас явсан тул мөнх галын шийтгэлд өртөхийн жишээ болдог юм.


Тэдний царайны хувирал Өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг. Тэд Содомын адилаар нүглээ дэлгэн үзүүлдэг. Өөрсдийнхөө дээр ёр мууг авчирсан тэд золгүй еэ!


Эмэгтэйтэй хавьтах адил чи эр хүйстэнтэй бүү хавьт. Энэ нь жигшүүрт зүйл юм.


садарлагчид, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүн хулгайлагчид, худалчууд, тангаргаасаа няцагчид болон эрүүл сургаалыг эсэргүүцэгч бүхэнд зориулагджээ.


Зөвт бусчууд ер нь Бурханы хаанчлалыг өвлөхгүйг та нар мэддэггүй хэрэг үү? Бүү мэхлэгдэгтүн. Садарлагчид ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч,


Самари ч чиний нүглүүдийн хагасыг ч эс үйлдэв. Учир нь чи тэднээс илүүгээр жигшүүрээ олшруулсан. Тийнхүү чи үйлдсэн хамаг жигшүүрээрээ эгч дүүсээ зөвт болгов.


Харин ёрын муу хүмүүс, мэхлэгчид хуурч, хуурагдан улам муудна.


Харагтун, чиний дүү Содомын хилэнц энэ байв. Тэр ба түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, налгар тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд гараа сунгаагүй.


Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү? Огт ичээгүйгээр барахгүй Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ. Тиймээс тэд унагсдын дунд унана. Би тэднийг шийтгэх үед тэд хаягдах болно” гэж ЭЗЭН айлдаж байна.


Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.


Хэрэв түг түмдийн ЭЗЭН Цөөн бидэнд амьд үлдэгсдийг үлдээгээгүй бол Бид Содом мэт болж, Гоморра шиг болох байлаа.


Хэрэв эр хүн эмэгтэйтэй унтдагтай адилаар эр хүйстэнтэй унтсан байх аваас тэд хоёулаа жигшүүрт зүйл үйлдсэн бөгөөд тэд гарцаагүй алуулаг. Тэд өөрсдийн цусыг өөрсдөө хариуцна.


Олон хүн тэдний садар явдлыг дагах бөгөөд тэднээс болж үнэний зам муугаар хэлүүлэх болно.


ёс зарчимгүйчүүдийн садар явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол,


Лот тэдэнтэй уулзахаар гарч ирээд, үүдээ араараа хааж —


Израиль охидын дунд шүтээний янхан байх ёсгүй. Израиль хөвгүүдийн дотор шүтээний янхан эр байх ёсгүй.


Мөн тэр газарт шүтээний янхан эрчүүд хүртэл байлаа. Израилийн хөвгүүдийн өмнөөс ЭЗЭНий зайлуулсан үндэстнүүдийн бүх л жигшүүртэй бузар зүйлсийг тэд үйлдэж байлаа.


Эцэг Асагийнх нь өдрүүдэд үлдсэн шүтээний янхнуудыг Иехошафат нутгаасаа хөөн гаргасан юм.


Тэд тийнхүү байж, Миний өмнө жигшүүрт үйлсийг үйлдсэн. Тиймээс Би хармагцаа тэднийг зайлуулсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite