Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 19:3 - Ариун Библи 2013

3 Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд Лотынд очиж гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэд идэцгээв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэгээд Лот тэднээс хүчлэн гуйсанд тэд гэрт нь оржээ. Лот тэдэнд хоол унд бэлтгэн, исгээгүй талх барьж өгсөнд тэд идэцгээв.

Gade chapit la Kopi




Эхлэл 19:3
18 Referans Kwoze  

Тэр эмэгтэйн гэрт тарган тугал байсанд түүнийг яаран нядлав. Тэр эмэгтэй гурил зууран исгээгүй талх барив.


Гидеон явж, нэгэн ишиг төхөөрч, нэг ефа гурилаар исгээгүй талх хийж, ишигний махыг сагсан дотор, шөлийг нь тогоонд хийж, царс модны доор байгаа тэнгэрэлчид тэдгээрийг авч ирээд түүнд өргөв.


Гаднынханд зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэрэлчүүдийг мэдэлгүй зочилсон юм.


Иймд бид хуучин хөрөнгөөр бус, хорсол ба ёр муугийн хөрөнгөөр ч бус, харин чин сэтгэлийн ба үнэний исгээгүй талхаар баяраа тэмдэглэе.


Тэд Египетээс авч гарсан, зуурсан гурилаараа исгээгүй бин хийжээ. Учир нь тэд Египетээс хөөгдөн гарч, саатах боломжгүй байсан бөгөөд өөрсдөдөө ямар ч замын хүнс бэлтгэж чадаагүй юм.


Христийн хайр биднийг албаддаг. Учир нь Нэг нь бүгдийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан.


Тэд тэнд Есүст зоог бэлдэж, Марта үйлчилж байсан ба Есүстэй хамт тухлан суугчдын нэг нь Лазар байлаа.


эзэн нь боолдоо «Зам, хашаа хавиар яв. Гэрийг минь дүүрэн байлгахын тулд хүмүүсийг албадан авчир.


Би та нарт хэлье. Хэрэв тэр анд нөхрөө гээд босож юм өгдөггүй юмаа гэхэд цөхрөлтгүйгээс нь болж, тэр босож, түүнд хэрэгтэйг нь өгөх болно.


Есүст зориулж Леви гэртээ том цайллага хийв. Тэнд олон татвар хураагчид болон өөр хүмүүс тэдэнтэй хамт ширээнд тухлан сууж байжээ.


Нэгэн өдөр Елиша Шунем уруу явлаа. Тэнд нэгэн чинээлэг эмэгтэй байсан бөгөөд тэр түүнийг хоол зооглогтун гэж ятгав. Ингээд Елиша тэр газраар өнгөрөн явах болгондоо тэднийд хооллодог болжээ.


Та нар долоо хоногийн турш исгээгүй талх идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг гэрээсээ зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно.


Хөвгүүн өсөж, хөхнөөс гарчээ. Исаакийг хөхнөөс гарсан өдөр Абрахам том найр хийжээ.


эзэд минь! Зарцынхаа гэрээр орж, хөлөө угааж, хоноод маргааш өглөө эрт босож аян замдаа гарна уу? гэсэнд тэд —Үгүй, бид гадаа талбайд хононо гэв.


Лабан —Бурханы ерөөлийг хүртсэн хүн та манайд ороорой. Бид танд өрөө, тэмээнд чинь байр бэлтгэчихсэн байхад та яагаад гадаа зогсоод байна вэ? гэсэнд


Исаак тэдэнтэй найрлаж тэд идэж ууцгаалаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite