Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 19:12 - Ариун Библи 2013

12 Нөгөө хүмүүс Лотод —Энд танайхнаас өөр хэн хэн байна вэ? Хүргэн, хөвгүүд, охид гээд энэ хотод байгаа өөрийн гэсэн хэнийг ч болов энэ газраас гадагш гарга.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Нөгөө хүмүүс Лотод хандаж —Танайхнаас өөр хэн хэн байна вэ? Чи хүргэнүүдээ, хүүхдүүдээ, хотод байгаа харьяатуудаа бүгдийг хотоос гадагш гарга.

Gade chapit la Kopi




Эхлэл 19:12
13 Referans Kwoze  

ЭЗЭН, Ноад —Энэ үеийнхний дотроос чи Миний өмнө зөвт байгааг Би харсан учраас чи болон чиний бүх гэр бүлийнхэн энэ бүхээгт ор.


Тэнгэрээс өөр нэг дуу —Миний ард түмэн, та нар тэр эмийн нүглүүдэд оролцохгүй, гамшгуудад нь өртөхгүйн тулд түүнээс гарагтун гэхийг би сонсов.


ёс зарчимгүйчүүдийн садар явдлаар дарамтлагдсан зөвт Лотыг аварсан юм бол,


сүсэг бишрэлтэй хүмүүсийг сорилтоос яаж ангижруулах ба зөвт бус хүмүүсийг шүүлтийн өдрийг хүртэл шийтгэл дор яаж барихаа Эзэн мэддэг.


Тэрээр хотол түмэнд хэлсэн нь —Эдгээр гэм буруутнуудын майхнаас холдон салж, тэдэнд харьяалагдах юунд ч бүү хүр. Эс бөгөөс та нар тэдний бүх нүгэлд устгагдах болно гэв.


Тэднийг гадагш нь аваачаад нөгөө хүмүүсийн нэг нь —Амийнхаа төлөө зугт! Бүү эргэж хар! Энэ талд бүү үлд! Харин уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд


Тэд сайныхаа төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө Надаас үргэлж эмээхийн тулд Би тэдэнд нэг зүрх, нэг замыг өгнө.


Чамайг тэнд очтол Би юу ч хийж болохгүй тул тийшээ бушуухан зугт гэв. Тиймээс тэр хотыг Зоар гэж дуудах болжээ.


Тэгээд Лот гадагш гарч, охидыг нь авахаар болсон хүргэддээ —ЭЗЭН энэ хотыг устгах гэж байна. Босогтун, энэ газраас гарагтун! гэв. Харин хүргэд нь түүнийг тоглоом хийж байна гэж боджээ.


гэрийн үүдэнд байсан хүмүүсийг том багагүй бүгдийг нь юу ч харахгүй болгосонд тэд гэрийн үүдийг олох гээд яджээ.


Тэдний хашхираан ЭЗЭНий өмнө үлэмж их болсон учир бид энэ газрыг устгана. Үүний учир биднийг ЭЗЭН илгээсэн юм.


Хүмүүс минь ээ, түүний дундаас гарч ирцгээж, Хүн нэгбүр чинь ЭЗЭНий ширүүн уураас Өөрсдийгөө авар.


Swiv nou:

Piblisite


Piblisite