Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 18:2 - Ариун Библи 2013

2 нүд өргөн харвал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт доор мэхийн —

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 хараагаа өргөн хартал дэргэд нь гурван хүн зогсож байлаа. Тэрээр тэднийг харангуутаа угтан тосохоор майхныхаа үүднээс яаран гүйж хүрээд, газарт бөхийн сөгдөж, —

Gade chapit la Kopi




Эхлэл 18:2
23 Referans Kwoze  

Гаднынханд зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим нь үүгээрээ тэнгэрэлчүүдийг мэдэлгүй зочилсон юм.


Тэр хүмүүс тэндээс явж Содомын зүг одоход Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ.


Хоёр тэнгэрэлч Содомд үдшээр иржээ. Лот, Содомын гулдан хаалган дээр сууж байснаа тэднийг харж, босон угтаад, нүүрээрээ газарт доош мэхийв. Тэрээр —Харагтун,


ЭЗЭНий тэнгэрэлч тэр эмэгтэйд үзэгдэн —Үзэгтүн, чи хүүхэд төрүүлээгүй хүүсэр боловч жирэмсэлж хүү төрүүлнэ.


Абрахам босож, тэр нутгийн хитчүүдэд мэхийн ёслоод


Иошуа Иерихогийн ойролцоо байх үедээ нүд өргөн хартал, эсрэг талд нь илдээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн дээр очин, түүнээс —Та бидний талд уу, бидний дайсны талд уу? гэж асуусанд


Иуда болон түүний ах дүү нарыг Иосефын гэрт ирэхэд тэрээр гэртээ байж байлаа. Тэд Иосефын өмнө газар сөгдөн мөргөцгөөв.


тэд —Таны зарц, бидний эцэг амар сайн, одоо хүртэл амьд сэрүүн байгаа гэж хариулаад, доор бөхийн мөргөцгөөжээ.


Иосефыг гэртээ орж ирэхэд тэд гартаа байсан бэлгээ гэрт оруулж, түүнд өргөн бариад түүний өмнө газар сөгдөн мөргөв.


Иаков ганцаараа үлдсэн бөгөөд нэгэн хүн Иаковтай үүр цайтал барилдлаа.


Нөгөө хүмүүс тэндээс босоод Содомын зүг харж, Абрахам тэднийг үдэхээр хамт гарчээ.


Тэр эмэгтэй нүүрээ газар унан мөргөж —Би гаднын хүн атал яагаад таны нүдэнд тааллыг олж, та намайг анзаарна вэ? гэв.


Гомдол үгүйгээр бие биендээ зочломтгой бай.


ариун хүмүүсийн хэрэгцээнд хандивла, зочломтгой байхыг эрмэлз.


Иерихо дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд түүнийг холоос хараад —Елиагийн сүнс Елиша дээр амарлижээ гэв. Тэд түүнтэй уулзахаар ирж, түүний өмнө газарт доош мэхийв.


Абрам нүүрээрээ газар унасанд Бурхан түүнд хандан


Эзэн минь ээ! Хэрэв мэлмийд тань тааллыг олсон бол зарц намайгаа битгий орхин өнгөрөөрэй гэж би гуйж байна.


Үдэш болж байхад Исаак бясалгал хийхээр хээр гарчээ. Тэгээд хараагаа өргөн хартал тэмээн жин айсуй харагдав.


Абрахам тэр нутгийнханд мэхийн ёслов.


Иосеф тэр нутгийн эрх мэдэлтэн нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа. Иосефын ах нар тэнд хүрч ирээд, түүний өмнө сөгдөн, нүүрээ газарт хүргэж мөргөцгөөв.


Иосеф эцгийнхээ өвдгөөс хоёр хүүгээ авч, газарт сөгдөн мөргөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite