Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 17:6 - Ариун Библи 2013

6 Би чамайг улам улмаар үржүүлэн чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Би чамайг маш их өнөр өтгөн болгон, чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно.

Gade chapit la Kopi




Эхлэл 17:6
15 Referans Kwoze  

—Миний хувьд, харагтун, Чамтай байгуулах Миний гэрээ бол: Чи тоо томшгүй олон үндэстний эцэг өвөг болно.


Бурхан түүнд —Би Төгс Хүчит Бурхан байна. Чи үржигтүн, олшрогтун! Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч, Хаад бас чамаас төрж гарах болно.


Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, түүгээр үндэстнүүдийг бий болгох бөгөөд үндэстнүүдийн хаад түүнээс гарна гэж айлдав.


Мөн Иерусалим хүчирхэг хаадтай байсан бөгөөд тэд Евфрат мөрний тэртээх бүгдийг захиран өөрсдөдөө алба гувчуур, гааль ба татвар төлүүлж байсныг олж мэдэв.


Ишмаелын тухайд гэвэл, Би чиний үгийг сонслоо. Харагтун, Би түүнийг ерөөж, үржүүлэн онцгой ихээр олшруулна. Тэрээр арван хоёр ноён төрүүлж, Би түүнийг агуу том үндэстэн болгоно.


Тэр тэндээс нүүж бас нэг худаг ухсанд дахин маргаан гараагүй учир түүнийг Рехобот гэж нэрлээд —ЭЗЭН бидэнд газрыг тэлж өгсөн бөгөөд бид энэ нутаг дээр үржих болно гэв.


Төгс Хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг үржүүлж бас олшруулж, чи ард түмнүүдийн чуулган болох болтугай.


Удаах хүүдээ Ефраим гэдэг нэр өгөөд, “Учир нь Бурхан, зовлон зүдүүрийн маань газарт намайг үржүүлснээс тэр болой” гэжээ.


Израильчууд Египет нутагт, Гошен газар нутаглан сууж, тэд тэндээ суурьшиж, үржин маш их олшров.


Учир нь Би та нарын зүг нүүрээ харуулж, та нарыг үржүүлж, олшруулна. Би та нартай байгуулсан гэрээгээ батжуулах болно.


Би бас чиний үр удмыг газрын тоос мэт болгоно. Хэрэв хүн газрын тоос шороог тоолж чаддаг бол чиний үр удмыг ч тоолог.


Иаков, Иосефт —Төгс Хүчит Бурхан, Канаан нутгийн Лузд надад үзэгдэж, намайг ерөөсөн билээ.


Тэрээр надад “Харагтун, Би чамайг үржүүлж, олшруулах болно. Би үй олон ард түмнийг чамаас бий болгож, энэ газрыг чиний үр удамд үүрдийн өмч болгон өгнө” гэж хэлсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite