2 Чи бид хоёрын хооронд Би гэрээ байгуулж, Чамайг улам өнөр болгоно. гэв.
2 Би чи, бид хоёрын хооронд гэрээ байгуулж, Чамайг маш их өнөр өтгөн болгоно гэв.
Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай!
Тэр өдөр ЭЗЭН, Абрамтай гэрээ байгуулж —Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлх энэ газрыг Би үр удамд чинь өгсөн билээ.
Би бас чиний үр удмыг газрын тоос мэт болгоно. Хэрэв хүн газрын тоос шороог тоолж чаддаг бол чиний үр удмыг ч тоолог.
Би үнэхээр чамайг ерөөж, үр удмыг чинь тэнгэрийн одод, далайн эргийн элс мэт асар олон болгоно. Үр удам чинь дайснуудынхаа үүд хаалгыг эзэгнэх болно.
Би Өөрийнхөө гэрээг та нартай болон та нараас хойших үр удамтай чинь байгуулна.
Тэд бол израильчууд бөгөөд үрчлэл, алдар, гэрээнүүд, хуульчлал, мөргөл ба амлалтууд нь тэднийх юм.
түүнийг гадагш гаргаж —Чи тэнгэр өөд хар, оддыг тоолж чадваас тоол гэв. Тэгээд тэрээр түүнд —Үр удам чинь ийм олон болно гэж айлдав.
Төгс Хүчит Бурхан чамайг ерөөж, чамайг үржүүлж бас олшруулж, чи ард түмнүүдийн чуулган болох болтугай.
Гэвч ЭЗЭН израильчуудад нигүүлсэнгүй хандаж тэднийг өрөвдөн, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан Өөрийн гэрээнээс болж тэдэн уруу эргэсэн бөгөөд одоо хүртэл тэднийг устгаагүй, Өөрийнхөө оршихуйгаас ч зайлуулаагүй билээ.
Абрахамтай тогтоосон гэрээ, Исаакт өгсөн амлалтаа
ЭЗЭНий андлал Өөрөөс нь эмээгчидтэй хамт байдаг. Тэр тэдэнд гэрээгээ мэдүүлнэ.