Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 17:16 - Ариун Библи 2013

16 Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, түүгээр үндэстнүүдийг бий болгох бөгөөд үндэстнүүдийн хаад түүнээс гарна гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Би түүнийг ерөөж, түүгээр чамд хүү өгөх болно. Би түүнийг ерөөж, үндэстнүүдийн эх болгон, улсын хаад түүнээс гарна гэсэнд

Gade chapit la Kopi




Эхлэл 17:16
17 Referans Kwoze  

Бурхан түүнд —Би Төгс Хүчит Бурхан байна. Чи үржигтүн, олшрогтун! Үндэстэн, олон үндэстэн чамаас гарч, Хаад бас чамаас төрж гарах болно.


Хаад чиний тэжээгчид, Хатад нь чиний өрлөг эх болж, Өмнө чинь нүүрээ газарт хүртэл мэхийн, Хөлийн чинь тоосыг долооно. Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй учир Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.


Би чамайг улам улмаар үржүүлэн чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно.


Түүнчлэн Сара Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагасан юм. Та нар ямар ч аюулаас айхгүйгээр зөвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно.


Учир нь «Би өдий үед эргэж ирнэ. Сара хүүтэй болно» гэжээ. Энэ бол амлалтын үг юм.


Тэд Ребекаг ерөөн Охин дүү минь, Түм буман хүний эх болох болтугай! Өшөөтнийхөө үүд хаалгыг Үр удам чинь эзэгнэх болтугай! хэмээжээ.


Чамаас Би агуу үндэстнийг гаргаж, чамайг бас Би ерөөн, чиний алдрыг Би агуу болгоно. Чи тэгээд ерөөл болтугай!


Бурхан тэднийг ерөөж —Үржиж, олширцгоог! Газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг! Далайн загас, огторгуйн шувууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг! гэв.


Харин шивэгчний хүү махбодын дагуу төрсөн байтал эрх чөлөөт эмэгтэйн хүү амлалтаар төрсөн.


Бурхан, Абрахамд —Чиний эхнэр Сараин хувьд чи түүнийг Сараи гэж дуудахгүй харин түүний нэр Сара байх болно.


Бурхан —Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд хүү төрүүлж өгнө. Чи түүнийг Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээ байгуулж, түүний үр удамтай энэ гэрээгээ мөнхийн гэрээ болгон байгуулна.


ЭЗЭН хэлсэн ёсоороо Сарагийнд айлчилж мөн ЭЗЭН айлдсан ёсоороо Сарагийн төлөө үйлджээ.


ЭЗЭН түүнд —Хэвлий дотор чинь хоёр үндэстэн байна. Биеэс чинь хоёр ард түмэн салж гарах бөгөөд Нэг ард түмэн нь нөгөөгөөс хүчтэй ба Том нь багадаа зарцлагдана гэлээ.


Израилийн хөвгүүдийг хэн нэгэн хаан захирахаас өмнө Едомын газар нутгийг захирсан хаад нь эдгээр болно.


Харагтун, ЭЗЭНий үг түүнд ирж —Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л өв залгамжлагч болно гээд,


Swiv nou:

Piblisite


Piblisite