Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 16:3 - Ариун Библи 2013

3 Ийнхүү Абрамыг Канаанд арван жил суусны дараа Абрамын эхнэр Сараи египет зарц Хагараа авчирч, нөхөр Абрамдаа татвар эм болгон өгчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Абрамыг Канаанд арван жил суусны дараа Абрамын эхнэр Сараи Хагар гэдэг Египет зарц бүсгүйгээ авчирч, өөрийн нөхөр Абрамд татвар эм болгон өгчээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 16:3
15 Referans Kwoze  

Сараи, Абрамд —Миний хийсэн алдаа тан дээр буух болтугай! Би зарц бүсгүйгээ таны өвөрт хийсэн. Одоо тэрээр жирэмсэн болсноо мэдээд намайг дорд үзэж байна. Та бид хоёрын хоорондохыг ЭЗЭН шүүг гэв.


Эдүгээ Хагар нь Араб дахь Синаи уул бөгөөд одоогийн Иерусалимтай дүйцдэг. Учир нь хүүхдүүдийнхээ хамт тэр боолчлолд байна.


Тэрээр сурвалжит удамтай долоон зуун эхнэртэй бас гурван зуун татвар эмтэй байсан бөгөөд эхнэрүүд нь түүний зүрх сэтгэлийг урвуулжээ.


Хеброноос ирсний дараа Давид Иерусалимаас дахин олон эхнэр ба татвар эм авав. Давидад өөр олон хөвгүүд, охид төрөв.


Израилийг тэр газар сууж байх үед Реубен явж, эцгийнхээ татвар эм Билхатай унтав. Израиль түүнийг нь сонсжээ. Иаков арван хоёр хүүтэй байв.


Тэрээр шөнө босож, хоёр эхнэр, хоёр шивэгчин, арван нэгэн хүүхдээ дагуулан, Иаббок гармаар гол гарчээ.


Леа хүүхэд төрүүлэхийг больсноо хараад, шивэгчин Зилпагаа авч Иаковт татвар эм болгон өгчээ.


өөрийн шивэгчин Билхаг түүнд татвар эм болгон өгчээ. Иаков түүн дээр оржээ.


Тиймд Есав, Ишмаел уруу явж, өөрийн эхнэрүүдээс гадна Абрахамын хүү Ишмаелын охин Махалатыг эхнэр болгон авав. Тэр нь Небаиотын охин дүү юм.


Абрахам татвар эмсийнхээ хүүхдүүдэд өглөг өгч, өөрийн амьд ахуйд тэднийг хүү Исаакаасаа холдуулан, дорно зүг уруу явууллаа.


Тэгээд Абрам, Хагар дээр орсонд тэр жирэмслэв. Хагар жирэмсэн болсноо мэдээд эзэгтэйгээ дорд үзэх болов.


Хагар, Ишмаелыг Абрамд төрүүлж өгөхөд Абрам наян зургаан настай байжээ.


Тэрээр Параны цөлд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite