Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 15:2 - Ариун Библи 2013

2 Абрам —Эзэн БУРХАН минь! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй бөгөөд миний голомт сахих хүү бол энэ Дамаскийн Елиезер юм гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Абрам —Эзэн БУРХАН! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй учир миний өв залгамжлагч нь энэ Дамаскийн Елиезер юм гэв.

Gade chapit la Kopi




Эхлэл 15:2
21 Referans Kwoze  

Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд өвлүүлэн өгөөгүй авч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь өмч болгон өгөхөөр Тэр амласан юм.


Эхнэр нь хүүсэр учир Исаак түүний төлөө ЭЗЭНд залбирсанд ЭЗЭН хариулж, эхнэр Ребека нь жирэмсэлжээ.


Би гэрийнхээ дотор ханануудынхаа дунд Хөвгүүд охидынхоос ч илүү сайн гар ба нэрийг өгнө. Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.


Гутамшигт хүүг мэргэн зарц захирч Гэрийн өв хөрөнгөнөөс төрөл нь мэт хүртэх.


Харагтун, үр хүүхэд ЭЗЭНээс ирэх өв, Умайн үр жимс нь шагнал болой.


Тэр ам өчиг өгөн —Түг түмдийн ЭЗЭН минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлон зүдүүрийг үзээд, намайг санаж, шивэгчнээ үл мартан шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би түүнийг амьдралынх нь бүх өдрүүдэд ЭЗЭНд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй гэв.


Иосеф гэрийн даамалдаа —Тэдний даацынх нь хэрээр хоол хүнсээр дүүргэж, хүн бүрийн мөнгийг уутных нь аманд хий!


Тэгээд тэд Иосефын гэрийн даамалд дөхөж очоод, байшингийн үүдний дэргэд түүнд ийнхүү өгүүлэв. —


Тэгээд эзнийхээ тэмээнээс арвыг, эзнийхээ янз бүрийн үнэт эдлэлээс бас аваад, Месопотами тийш хөдөлж, Нахорын хот уруу явжээ.


Найдвар сунжирваас зүрхний өвчин. Хүсэл биелвээс амийн мод.


энэ гэрт надаас илүү их хүн байхгүй. Та түүний эхнэр учир тэр танаас бусад юуг ч надад хориглоогүй. Би яаж ийм ёрын муу хэрэг хийж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ? гэв.


Абрахам гэрийнх нь бүх хэргийг хариуцдаг хамгийн ахмад зарцдаа —Миний өгзгөн доогуур гараа хий.


Абрам болон зарц нар нь шөнө дүлээр тэдний эсрэг хуваагдаж, тэднийг бут цохиод, Дамаскийн зүүн тал дахь Хоба хүртэл элдэн хөөж,


Үүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж Абрам аа, бүү ай! Бамбай чинь Би тул шагнал чинь агуу их гэжээ.


Абрам цааш нь —Та надад үр удам заяагаагүй. Харагтун, гэрт минь өссөн хүү миний өв залгамжлагч болно гэж хэлжээ.


Дамаскийн тухай зөн. —Үзэгтүн, Дамаск хот байхаа больж, Эвдэрсэн нуранги болно.


Дамаскийн талаар. “Хамат Арпад нар ичгүүр болов. Учир нь тэд муу мэдээ сонссон билээ. Тэдний зүрх мохов. Далай тайван биш бөгөөд намдаж чадахгүй байна.


Тариа хадагчдыг хариуцсан зарц —Тэр бол Моабын нутгаас Наомитай хамт буцаж ирсэн моаб эмэгтэй юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite