Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 14:5 - Ариун Библи 2013

5 Арван дөрөв дэх жилд нь Хедорлаомер ба түүний холбоотон хаад хөдөлж, Аштерот-карнаимд рефаимчуудыг, Хамд зузчуудыг, Шаве-кириатаимд емчүүдийг бут цохиж

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Арван дөрөв дэх жилд нь Хедорлаомер ба түүний холбоотон хаад хөдөлж, Аштерот-карнаимд рефаимчуудыг, Хамд зузчуудыг, Шаве-кириатаимд емчүүдийг бут цохиж,

Gade chapit la Kopi




Эхлэл 14:5
28 Referans Kwoze  

(Рефаимчуудаас зөвхөн Башаны хаан Ог л үлджээ. Түүний ор нь төмөр ор бөгөөд энгийн хүний тохойгоор есөн тохой урт, дөрвөн тохой өргөн байжээ. Тэр нь Аммоны хөвгүүдийн Раббад байгаа.)


Энэ нь Мосе, Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг бут цохиж, Аштарот мөн Едреид сууж байсан Башаны хаан Огийг бут цохисны дараа болсон явдал юм.


хит, периз, рефаим,


Тэднээс битгий ай! ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө тэмцэгч нэгэн юм” гэж тушаасан билээ.


Кириатаим, Бет-гамул болон Бет-меоны эсрэг,


Моабын тухай. Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ийн айлдаж байна. “Небо, хөөрхий еэ! Сүйрчээ чи. Кириатаим ичгүүр болж, олзлогдсон. Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдсан.


Энэ нь тариачин тариаг хураахтай, Рефаимын хөндийд тариан түрүүг түүхтэй адил байх болно.


Хамын нутагт гайхамшгуудыг, Улаан тэнгисийн дэргэд Сүрдмээр зүйлсийг үйлдсэн байлаа.


Хүмүүсийн дунд Түүний тэмдэг болох үйлсийг, Хамын нутагт гайхамшгуудыг үйлдсэн


Израиль ч бас Египетэд ирж, Иаков, Хамын нутагт түр суусан.


Египетийн бүх ууганыг, Хамын майхан дахь чадлынх нь охийг цохисон.


Филистчүүд хүрч ирээд Рефаимын хөндийг цөлмөж тонов.


Филистийн их цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх үед гучин хүчит эрээс гурав нь хаданд буй Давид дээр Адулламын агуйд ирэв.


Тэд уудам сайхан бэлчээр олсон бөгөөд уг газар нь өргөн уудам, аятай тухтай, амар тайван байсан ба өмнө нь тэнд хамчууд амьдарч байсан юм.


Ургац хураах үеэр филистчүүдийн нэг хороо цэрэг Рефаимын хөндийд хуарагнаж байх үед гучин хүчит эрээс гурав нь Адулламын агуйд, Давид дээр ирэв.


Филистчүүд дахин ирээд, Рефаимын хөндийд тархан байрлав.


Филистчүүд хүрч ирээд, Рефаимын хөндийгөөр тархан байрлав.


Гилеадын хагас, мөн Башан дахь Огийн хаант улсын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв.


Кириатаим, Сибма ба хөндийн уулан дээрх Зерет-шахар,


Аштарот ба Едреид хаанчилж байсан Башан дахь Ог хааны (рефаимчуудаас үлдсэн хамгийн сүүлчийн хүн) бүхий л хаант улсыг багтааж байлаа. Мосе тэднийг цохиж, хөөн зайлуулсан юм.


Нөгөө хаан болох Башаны хаан Ог нь Аштарот ба Едреид амьдарч байсан, рефаимчуудаас үлдсэн хүн бөгөөд


ЭЗЭН та нарт өгсөн шигээ ах дүүст чинь ч амралтыг өгөх хүртэл тийн байх болно. Тэд Иорданы нөгөө талд, та нарын Бурхан ЭЗЭНий өгөх газрыг эзэмшсэний дараа та нар бүгдээрээ миний өгсөн эзэмшил газартаа буцаж ирж болно” гэж хэлсэн.


Тэд Хедорлаомерт арван хоёр жил зарцлагдаж байгаад арван гурав дахь жилдээ тэрслэн босжээ.


Реубений хөвгүүд Хешбон, Елеале, Кириатаим,


Гилеадын үлдсэн газар нутаг болон Огийн хаант улс, бүх Башаныг би Манассе овгийн хагаст өгсөн. Аргобын бүх нутаг, бүх Башан нь Рефаимын нутаг хэмээн нэрлэгдэж байв.


Бас Иорданы цаад талд байсан Аморийн хоёр хаан болох Хешбоны хаан Сихон мөн Аштаротод байсан Башаны хаан Ог нарт Түүний үйлдсэн бүгдийг мэдсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite