Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 14:2 - Ариун Библи 2013

2 Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебер нар Белагийн (тэр нь одоогийн Зоар) хааны хамт босон дайтжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебертэй, Белагийн (тэр нь Зоар) хаантай дайтжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 14:2
12 Referans Kwoze  

Лот хараагаа өргөн, Зоар хүртэлх Иорданы талыг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг мөн Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв.


“Бүх нутаг хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.


Канааны хил хязгаар Сидоноос эхлээд, Герарыг дайран Газ хүртэл бас Содом, Гоморра, Адма, Зебойимыг өнгөрч, Лаша хүртэл үргэлжилж байжээ.


Ефраим аа, Би чамайг Хэрхэн зөнд нь орхих вэ? Израиль аа, Би чамайг Хэрхэн дайсанд тушаах вэ? Би чамайг хэрхэн Адма шиг болгох вэ? Би чамайг хэрхэн Зебойим шиг болгох вэ? Зүрх минь Миний дотор бүрэн эргэж, Бүхий л энэрэл минь ноцжээ.


Моабын төлөө зүрх минь хашхирна. Оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитын бэлээр уйлалдан өгсөж, Сүйрэл мөхөлдөө гашуудан Хоронаимын зам дээр шаналах уйлаан нь өндөрсөнө.


Хадид, Зебоим, Небаллат,


нөгөө анги нь Бет-хороны зам уруу эргэн бас нэг анги нь цөлийн зүгт буй Зебоимын хөндийн хязгаар зам уруу эргэн явжээ.


Негев, далдуу модны хот Иерихогийн хөндий тал газрыг Зоар хүртэл үзүүлжээ.


Хешбон дахь хашхираанаас Елеалег хүртэл, Иахазыг ч хүртэл, Зоараас Хоронаим, Еглат-шелишиа хүртэл тэд дуу хоолойнуудаа өндөрсгөв. Учир нь Нимримийн ус ч хүртэл эзгүйрнэ.


Абрам Канаан нутагт амьдран сууж, Лот талын хотуудын дунд сууж, майхнаа нүүлгэн Содомын ойролцоо босгожээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite