Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 14:10 - Ариун Библи 2013

10 Сиддимийн хөндий барагшинт нүхээр дүүрэн байсан бөгөөд Содом, Гоморрагийн хаадыг зугтахад цэргүүд нь түүнд унаж, үлдсэн нь уул уруу зугтацгаав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Сиддимийн хөндий давирхайт нүхээр дүүрэн байсан бөгөөд Содом, Гоморрагийн хаадыг зугтахад цэргүүд нь түүнд унаж, үлдсэн нь уул уруу зугтацгаав.

Gade chapit la Kopi




Эхлэл 14:10
12 Referans Kwoze  

Тэднийг гадагш нь аваачаад нөгөө хүмүүсийн нэг нь —Амийнхаа төлөө зугт! Бүү эргэж хар! Энэ талд бүү үлд! Харин уул уруу зугт! Эс тэгвэл та нар устгагдах болно гэсэнд


Лот, Зоарт амьдрахаас айсан учир хоёр охиныхоо хамт Зоараас гарч, ууланд сууж, хоёр охинтойгоо агуйд амьдрах болов.


“Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж, Нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орох болно. Учир нь Би түүний дээр, Моаб дээр, шийтгэлийнх нь жилийг авчрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана. Нүхнээс авиран гарагч нь занганд орно. Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж, Дэлхийн сууриуд ганхаж байна.


Тэд —За хөдөлцгөөе, тоосго цохиж, түүнийгээ гүйцэд болтол нь шатаацгаая гэж өөр хоорондоо хэлцээд, чулууны оронд тоосго, шаврын оронд барагшин хэрэглэв.


Ен-дорт сөнөсөн тэд Газарт хаягдах бууц мэт болжээ.


Израильчууд өөрсдийг нь мөшгөн хөөж байсан Аи хотынхныг цөл газрын хээр талд илдний ирээр хядаж дуусгаад Аи уруу эргэн очиж, тэнд байсан бүхнийг илдний ирээр хядав.


Тэд бүгд Сиддимийн хөндий буюу Давст тэнгист цугларцгаав.


Еламын хаан Хедорлаомер, Гойимын хаан Тидал, Шинарын хаан Амрафел, Елласарын хаан Ариох нарын дөрвөн хаан дээрх таван хааны эсрэг жагсан гарчээ.


Дөрвөн хаан нь Содом, Гоморрагийн хамаг эд юмс, хоол хүнсийг булааж аваад явцгаав.


Хедорлаомерыг хамсаатан хаадтай нь бут цохиод Абрамыг буцаж ирэхэд нь Содомын хаан Шавегийн хөндийд (тэр нь Хааны хөндий) түүнийг угтахаар хүрч ирэв.


Содомын хаан Абрамд —Хүмүүсийг надад өг, эд хөрөнгийг нь чи өөртөө ав гэсэнд


Swiv nou:

Piblisite


Piblisite