Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 13:4 - Ариун Библи 2013

4 Түүний анх тахилын ширээ босгосон газар нь тэр байлаа. Тэнд Абрам, ЭЗЭНий нэрийг дуудав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

4 Тэр нь түүний анх тахилын ширээ босгосон газар байжээ. Тэнд Абрам ЭЗЭНийг дуудав.

Gade chapit la Kopi




Эхлэл 13:4
21 Referans Kwoze  

«Та нар Намайг дуудаж, ирж, Над уруу залбирахад Би та нарыг сонсоно.


Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, Чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана. Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, Хуруугаараа чичлэхээ, цөвт муу яриагаа боливол,


Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм.


Тэр надад чих тавьсан учраас Би амьддаа дуудах болно.


Коринт дахь Бурханы чуулган хийгээд хаа сайгүй Эзэн Есүс Христийн маань нэрийг дуудагчдад болон ариун хүмүүс байхаар дуудагдсан, Христ Есүс (Эзэн бол тэднийх болон биднийх юм) дотор ариусгагдсан хүмүүст.


ЭЗЭН Өөрийг нь дуудагч бүхэнд, Өөрийг нь үнэнээр дуудагч бүхэнд ойр билээ.


Танд би талархлын тахилыг өргөж, ЭЗЭНий нэр дээр дуудна.


Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун!


ЭЗЭНд талархагтун! Тэрээр сайн сайхан бөгөөд Түүний хайр энэрэл мөнхийнх.


Учир нь Таны хашаан дахь нэг өдөр Гадна байх мянган өдрөөс ч дээр юм Гэм буруугийн майхнуудад оршин сууснаас Бурханыхаа өргөөний босгон дээр зогсохсон.


Энэрэл хайрынх нь төлөө, Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө ЭЗЭНд талархагтун!


ЭЗЭН, би Таны өргөөний оршихуй хийгээд Таны сүр жавхлангийн орших газарт хайртай.


Тэгээд Абрам майхнаа нүүлгэж, Хебронд байгаа Мамрегийн царс модны дэргэд очиж суугаад тэндээ ЭЗЭНд тахилын ширээ босгожээ.


Сет бас хүүтэй болж, түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудах болжээ.


Исаак тэнд тахилын ширээ босгож, ЭЗЭНий нэрийг дуудан, тэнд майхнаа барьж, түүний зарц нар худаг ухжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite