Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 13:15 - Ариун Библи 2013

15 Чиний харж байгаа тэр бүх нутгийг Би чамд болон чиний үр удамд үүрд өгнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Чамд харагдаж байгаа тэр бүх газар нутгийг Би чамд болон чиний үр хүүхдүүдэд үүрд өгнө.

Gade chapit la Kopi




Эхлэл 13:15
31 Referans Kwoze  

Бидний Бурхан, Та энэ нутгийнхныг Өөрийн ард түмэн Израилийн өмнөөс хөөн зайлуулж, тэдний газар нутгийг анд найз Абрахамынхаа үр удамд мөнхөд өгөөгүй гэж үү?


ЭЗЭН, Абрамд үзэгдэн —Би чиний үр удамд энэ нутгийг өгөх болно гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.


Би Абрахам Исаак нарт өгсөн тэр газраа чамд бас өгнө. Би бас чамаас хойших чиний үр удамд ч тэр газрыг өгнө гэв.


Тэр өдөр ЭЗЭН, Абрамтай гэрээ байгуулж —Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлх энэ газрыг Би үр удамд чинь өгсөн билээ.


Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд өвлүүлэн өгөөгүй авч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь өмч болгон өгөхөөр Тэр амласан юм.


Зөвт нь газар нутгийг өвлөж, мөнхөд оршин сууна.


Түүгээр ерөөгдөгсөд газар нутгийг өвлөнө, Түүгээр хараагдагсад таслагдана.


Дөлгөөнчүүл ерөөлтэй еэ! Тэд дэлхийг өвлөх болно.


Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд ийн хэлтүгэй. “Та нарыг Канаан нутагт орох үед та нарт өв болон буух нутаг буюу Канааны нутаг нь хил хязгаарынхаа дагуу энэ болой.


ЭЗЭН, Мосед —Явцгаа, чи болон Египет газраас чиний гаргасан ард түмэн эндээс хөдлөн явж “Чиний үр удамд Би үүнийг өгнө” гэж Абрахам, Исаак, Иаковт Миний тангарагласан нутагт оч.


Тэрээр надад “Харагтун, Би чамайг үржүүлж, олшруулах болно. Би үй олон ард түмнийг чамаас бий болгож, энэ газрыг чиний үр удамд үүрдийн өмч болгон өгнө” гэж хэлсэн.


Тэгтэл, үзэгтүн, ЭЗЭН түүний дээр зогсоод —Би бол ЭЗЭН, чиний эцэг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан байна. Чиний хэвтэж байгаа газрыг Би чамд болон чиний үр удамд өгнө.


Абрахамд өгсөн газар буюу чиний цагаачилж суугаа газрыг чамд өвлүүлэхийн тулд Абрахамд өгсөн ерөөлөө чамд болон чамтай хамт чиний үр удамд өгөх болтугай гэв.


Намайг эцгийн минь гэрээс, төрсөн нутгаас минь салгаж ирүүлэн, “Би энэ газар нутгийг чиний үр удамд өгнө” гэж надад тангараглан хэлсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭН тэнгэрэлчээ чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох болно.


Ариун ард түмэн тань Таны ариун газрыг богино хугацаанд эзэмшжээ. Дайснууд маань ариун газрыг нураан гишгэлжээ.


ЭЗЭН, түүнд —“Би үүнийг үр удамд чинь өгнө” гэж айлдан Абрахам, Исаак, Иаковт Миний тангарагласан газар энэ юм. Би түүнийг өөрийн чинь нүдээр харууллаа. Харин чи тийшээ гатлан очиж болохгүй гэж айлдав.


Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, газар дэлхийн бүх үндэстэн түүгээр ерөөгдөх биш үү?


Бос, энэ газар нутгаар хөндлөн гулд явж үз. Учир нь Би түүнийг чамд өгнө гэв.


Тэрээр Абрамд —Би бол чамд энэ газар нутгийг өгч өвлүүлэхээр чамайг Халдеин Ураас авчирсан ЭЗЭН байна гэхэд


Чиний үр удам газрын тоос шиг олон болж, баруун, зүүн, хойд, урд зүгт тархана. Чамд болон чиний үр удамд дэлхийн бүх овгийн ерөөл байх болно.


Иосеф ах дүү нартаа —Би үхэвч Бурхан та нарт туслахаар хүрч ирж, та нарыг энэ газраас дагуулан гаргаад, Абрахам, Исаак, Иаковт тангарагласан тэр газарт аваачна гээд,


Абрахам, Исаак, Израиль хэмээх зарц нараа санаач. Та тэдэнд Өөрөөрөө тангараглан “Би үр удмыг чинь тэнгэрийн од шиг олшруулж, амласан бүх газраа үр удамд чинь өгч, тэд үүнийг үүрд өвлөх болно” гэж тэдэнд айлдсан шүү дээ гэв.


Чи тэдний газар нутгийг эзэмшихээр явах гэж байгаа нь чиний зөвт байдлаас, зүрх сэтгэлийн чинь шулуун шударгаас болсон юм биш, харин ЭЗЭН чиний эцэг өвөг Абрахам, Исаак, Иаковт андгайлсан үгээ батлахын тулд бас энэ үндэстнүүдийн гэм буруугаас болж ЭЗЭН Бурхан чинь тэднийг нүднээс чинь далд оруулж байгаа юм.


Ингэхдээ “Би та нарт Канаан нутгийг Өв залгамжлалын хувь болгон өгнө” гэж айлдсан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite