Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 13:10 - Ариун Библи 2013

10 Лот хараагаа өргөн, Зоар хүртэлх Иорданы талыг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг мөн Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Лот хараагаа өргөн, Иорданы тал хөндийг бүх газартаа элбэг устай, ЭЗЭНий цэцэрлэг шиг, мөн Зоар хүртэлх Египетийн нутаг шиг байхыг харав. Учир нь энэ нь Содом, Гоморра хоёрыг ЭЗЭН устгахаас өмнө байв.

Gade chapit la Kopi




Эхлэл 13:10
26 Referans Kwoze  

Негев, далдуу модны хот Иерихогийн хөндий тал газрыг Зоар хүртэл үзүүлжээ.


Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж, Хоосорсон газар бүхнийг нь тайтгаруулна. Зэлүүд талыг нь Еден шиг, Цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно, Тэр. Тэндээс баясгалан, цэнгэл, талархал, дуу хуур олдох юм.


Содомын хаан, Гоморрагийн хаан, Адмагийн хаан, Зебойимын хаан, Белагийн (Зоар) хаан хөдөлцгөөж, Сиддимийн хөндийд дайтсан бөгөөд


Тэдний өмнө гал шатаж, Ард нь дөл дүрэлзэнэ. Тэднийг ирэхээс өмнө энэ нутаг Еден цэцэрлэг шиг байх боловч Дараа нь зэлүүд цөл шиг болно. Тэднээс юу ч зугтаж эс чадна.


Содомын хаан Бера, Гоморрагийн хаан Бирша, Адмагийн хаан Шинаб, Зебойимын хаан Шемебер нар Белагийн (тэр нь одоогийн Зоар) хааны хамт босон дайтжээ.


Бурханы цэцэрлэг Еденд чи байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байлаа. Бадмаараг, молор, алмаас, биндэрьяа, Судалт гартаам, хаш, индранил, оюу, маргад байв. Хүрээ, углуургууд чинь чиний дотор Алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт Тэдгээр нь бэлтгэгдсэн байлаа.


Хаан эдгээрийг Иорданы хөндийд Суккот ба Заретаны хоорондох шаварлаг хөрстэй газар цутгуулав.


Бурханы цэцэрлэгийн хушнууд ч түүнтэй зэрэгцэх нь үгүй. Жодоонууд ч түүний гишүүтэй харьцуулшгүй. Шүү модод ч салаа мөчиртэй нь эгнэшгүй. Бурханы цэцэрлэгт буй ямар ч модыг Түүний үзэсгэлэнтэй харьцуулшгүй байв.


Хешбон дахь хашхираанаас Елеалег хүртэл, Иахазыг ч хүртэл, Зоараас Хоронаим, Еглат-шелишиа хүртэл тэд дуу хоолойнуудаа өндөрсгөв. Учир нь Нимримийн ус ч хүртэл эзгүйрнэ.


Моабын төлөө зүрх минь хашхирна. Оргодлууд нь Зоар, Еглат-шелишиа хүртэл зугтана. Тэд Лухитын бэлээр уйлалдан өгсөж, Сүйрэл мөхөлдөө гашуудан Хоронаимын зам дээр шаналах уйлаан нь өндөрсөнө.


Шимтэй газрыг хужиртай болгодог нь Тэнд оршин суугчдын ёрын муугаас болдог юм.


Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов.


Тэгээд тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан тэлмээр, хорхой хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэр хамт байсан нөхөртөө өгч, тэр нь ч идэж.


Терагийн уг угсаа ийм билээ. Тера нь Абрам, Нахор, Харан гурвыг төрүүлж, Харан нь Лотыг төрүүлжээ.


Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя гэв.


Тиймээс Лот Иорданы тал хөндийг бүхлээр нь өөртөө сонгож, Лот зүүн тийш нүүжээ. Ийнхүү тэд бие биенээсээ салцгаав.


Египетийн нутаг чиний өмнө байна. Чи эцгээ, ах нараа энэ нутгийн хамгийн сайн газарт суулга. Тэднийг Гошен нутагт суулга. Хэрэв тэдний дунд чадвартай сайн хүмүүс байгааг мэдвэл миний мал сүргийг тэдэнд хариуцуул гэв.


Гол үерлэсэн ч тэрээр сандардаггүй. Иорданы ус амаар нь татсан ч тэрээр тайван байдаг.


Өдгөө эгч чинь охидынхоо хамт чиний зүүн гарт амьдарч буй Самари юм. Охин дүү чинь охидынхоо хамт чиний баруун гарт амьдарч буй Содом юм.


Харагтун, чиний дүү Содомын хилэнц энэ байв. Тэр ба түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, налгар тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд гараа сунгаагүй.


Би түүнийг үй түмэн мөчрүүдтэй нь Үзэсгэлэнтэй болгож, Бурханы цэцэрлэгт байсан Едений хамаг мод түүнд атаархав.


Зүүн талд Хауран, Дамаск, Гилеад ба Израилийн газрын хоорондоос Иордан байх болой. Хойд хилээс дорнын тэнгис, Тамар хүртэл та нар хэмжих ёстой. Энэ нь зүүн тал.


Swiv nou:

Piblisite


Piblisite