Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 11:6 - Ариун Библи 2013

6 ЭЗЭН айлдаж —Хараач, эд нар нэг үндэстэн, цөм нэг хэлтэй агаад энэ бол тэдний хийх юмсын эхлэл нь юм. Хойшид тэдний хийхээр зорьсон бүхэнд боломжгүй зүйл гэж үгүй болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 ЭЗЭН айлдсан нь —Эдгээр хүмүүс нэг үндэстэн, бас нэг хэлтэн учир тэд үүнийг хийж эхэлсэн бөгөөд хойшид тэдний хийхээр төлөвлөсөн ямар ч зүйл тэдний хувьд боломжтой болно.

Gade chapit la Kopi




Эхлэл 11:6
12 Referans Kwoze  

ЭЗЭН Бурхан —Үзэгтүн! Энэ хүн одоо сайн мууг мэдэх талаараа бидний нэгэн адил болсон. Тэр одоо гараа сунган амийн модны жимснээс бас авч идээд мөнх наслах вий гэжээ.


Бүх дэлхий нэг хэл, нэг аялгуутай байлаа.


Хүчит үйлсийг мутраараа Тэр бүтээж, Зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг Тэр тараасан билээ.


Залуу минь, идэр насандаа баярлаж цэнгэ. Залуу насныхаа турш зүрхээ баясга. Өр зүрхнийхээ хүсэл, өөрийн нүдний харцыг дага. Гэхдээ энэ бүгдийнхээ төлөө Бурханаар шүүгдэх болно гэдгээ мэдтүгэй.


ЭЗЭН, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад,


Тэгэхэд ЭЗЭН тааламжит үнэрийг таашаан соёрхож, зүрхэндээ айлдахдаа —Би хүн төрөлтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй.


Тэд бол Ноагийн гурван хөвгүүн бөгөөд тэднээс бүх газар дэлхийгээр тархан суурьшсан хүмүүс төрөн гарчээ.


Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь,


Явж, өөрсдийнхөө сонгосон бурхдад хашхир. Зовлон шаналангийн цагт чинь тэд та нарыг авраг” гэв.


Үд дунд болоход Елиа тэднийг егөөдөн —Тэр чинь бурхан юм чинь чангаар дуудаач. Тэр чинь бясалгаж байгаа юм уу эсвэл завгүй байна уу эсвэл аянд гарчихсан юм уу, магадгүй унтаж байгаа бол тэр чинь сэрнэ дээ гэж хэлэв.


“Мөн ургац хураах хүртэл гурван сар үлдээд байхад Би та нараас бороог ч бас татсан. Тэгээд Би нэг хот уруу бороо явуулж, Нөгөө хот уруу бороо эс явуулав. Нэг хэсэгт нь бороо орж байхад Бороо ороогүй хэсэг нь хатсан.


Swiv nou:

Piblisite


Piblisite