Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 11:3 - Ариун Библи 2013

3 Тэд —За хөдөлцгөөе, тоосго цохиж, түүнийгээ гүйцэд болтол нь шатаацгаая гэж өөр хоорондоо хэлцээд, чулууны оронд тоосго, шаврын оронд барагшин хэрэглэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэд бие биедээ —Тоосго цохиж, түүнийгээ бүрэн гүйцэд болтол нь шатаацгаая гэж хэлээд, чулууны оронд тоосго, шаврын оронд давирхай хэрэглэжээ.

Gade chapit la Kopi




Эхлэл 11:3
19 Referans Kwoze  

Сиддимийн хөндий барагшинт нүхээр дүүрэн байсан бөгөөд Содом, Гоморрагийн хаадыг зугтахад цэргүүд нь түүнд унаж, үлдсэн нь уул уруу зугтацгаав.


Гэвч түүнийг цаашид нууж чадахгүй болмогцоо түүнд зориулан хулсан сагс авч, барагшин болон давирхайгаар шавав. Тэр түүн дотор хөвгүүнээ хийж, Нилийн эргийн зэгсэн дунд тавьжээ.


Тэднийг албадан шахсан хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих мөн хээрийн янз бүрийн ажлаар тэдний амьдралыг египетчүүд гашуун зовлонтой болгов.


Баян хүмүүс та нар, нааш ирэгтүн. Өөрсөд дээр чинь ирж буй зовлонгийнхоо төлөө уйл, орил.


Хайр болон сайн үйлсийг бадраахын төлөө нэг нэгнээ анхаарч,


Харин “өнөөдөр” гэгдэж л байгаа бол бие биенээ өдөр бүр зоригжуулагтун. Эс бөгөөс та нараас хэн нэгэн чинь нүглийн мэхлэлээр хатуурах вий.


“Тоосгонууд эвдрэн нурсан ч, Бид гөлгөр чулуугаар дахин барина. Ялам мод огтлогдсон ч, Бид хуш модоор орлуулна” гэдэг.


Давид бас тэр хотод байсан хүмүүсийг авчран хөрөө, ирт төмөр зээтүү ба төмөр сүхээр хийх ажилд тавьж, тоосго цохиулав. Аммоны хөвгүүдийн бүх хотод Давид энэ мэтээр үйлдэв. Тэгээд Давид болон бүх ард олон Иерусалимд буцаж ирэв.


“Өнөөдөр, эсвэл маргааш бид тийм тийм хотод очиж явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийж ашиг олно” гэж яригч та нар одоо наашаа ирэгтүн.


Өөртөө зориулан бүслэлтэндээ ус татаж ав! Бэхлэлтүүдээ бэхжүүл. Шаварт явж, наалданг шаврыг зуурч, Тоосго шатаах зуухнуудаа засварла.


Энэ ард түмэн нүүрэн дээр минь Намайг байнга доромжилж, Цэцэрлэгт тахил өргөн тоосгон дээр үнэртнийг шатааж,


Одоо би усан үзмийнхээ талбайд юу хийх гэж байгаагаа Та нарт өгүүлье. Би хайс шивээг нь авч хаяад, шатаана. Би ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.


Би зүрхэндээ “Яв одоо. Би чамайг баяр цэнгэлээр сорьж үзье! Өөрийгөө баясгаж, баярлуул” гэж хэлэв. Үзтэл энэ нь бас л хоосон байлаа.


Хэрэв тэд: “Явъя хамтдаа, цус урсгахаар гэтэн хүлээе Гэмгүй нэгнийг шалтаггүйгээр отъё


Тэд ёрын зүйлдээ биенээ өөгшүүлэн Нууцаар урхи тавих тухай ярилцана. Тэд “Хэн тэднийг харах юм бэ?” гэцгээнэ.


Алив, бууцгаая, тэдний хэлийг тэнд нь хутгалдуулан самууруулъя. Нэг нь нөгөөгийнхөө үг хэлийг ойлгохгүй болгоё гэв.


Тэгээд тэд —За хөдөлцгөөе, бүгдээрээ хот болон тэнгэрт тулам оройтой өндөр цамхаг барьж байгуулан нэрээ алдаршуулцгаая. Эс тэгвээс бид бүх дэлхий дээр тарж бутрах болно гэж хэлэлцжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite