6 Бурхан —Усны дундуур огторгуй байж, ийнхүү усыг уснаас салгатугай! гэж айлдав.
6 Бурхан —Усан дотор огторгуй бий болж, усыг уснаас салгаг! гэж айлдав.
Цутгамал толь шиг бат бөх тэнгэрийг чи Түүнтэй хамт дэлгэлцэж чадах уу?
Хүч чадлаараа дэлхийг бий болгож, Мэргэн ухаанаараа ертөнцийг тогтоосон Тэр билээ. Түүний ухаанаар тэнгэрс тэлсэн билээ.
ЭЗЭНий үгээр тэнгэрс, Амных нь амьсгалаар тэдгээрийн Түг түмд бүгдээрээ бүтээгдсэн билээ.
Хувцас адил Та Өөртөө гэрлийг өмсөж, Тэнгэрийг хөшиг мэт татдаг.
Учир нь Түүнийг айлдваас Тэр нь биелнэ. Түүнийг тушаах аваас Тэр нь буй болмой.
Тэнгэрсийн тэнгэр ээ, Тэнгэрийн дээрх ус аа, Түүнийг магтагтун!
Нэгэн зөн. Израилийн талаарх ЭЗЭНий үг. Тэнгэрийг дэлгэж, дэлхийн суурийг тавьж, хүний сүнсийг дотор нь бий болгодог ЭЗЭН тунхаглаж байна.
Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, Огторгуй гарынх нь бүтээлийг тунхаглаж байна.
Бурхан —Шунган шумбагч амьд биетээр уснууд цалгилтугай, бас шувууд газар дэлхий дээгүүр, тэнгэр огторгуйн мандалд нистүгэй! гэж айлдав.
Түүний амьсгалаар тэнгэр цэлмэдэг. Зугтагч могойг тэрээр мутраараа цоо хатгав.
ЭЗЭНийг магтагтун! Бурханыг ариун газарт нь магтагтун! Түүнийг хүчирхэг огторгуйд нь магтагтун!
Тэрээр өтгөн үүлсийг ч чийгээр дүүргэж, Тэрээр аянга гялбаатай үүлсээ тархаадаг.
Үүлс хуралдах аваас газар дээр хур болон бууна. Мод өмнө ба хойд зүгт унаваас унасан тэр газартаа үлдэж хоцормой.
Тэгээд Бурхан —Өдрийг шөнөөс салгахын тулд тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байх болтугай! Эдгээр нь тэмдэг, улирал, өдөр, жилийн тулд байг.
Харин ЭЗЭН бол жинхэнэ Бурхан. Тэр амьд Бурхан бөгөөд мөнхийн Хаан. Уур хилэнд нь дэлхий хөдөлж, Үндэстнүүд дургүйцлийг нь тэсэж чаддаггүй.
Бурханы үгээр тэнгэр нь өнө эрт оршин тогтносон бөгөөд газар нь уснаас гараад усаар хэлбэржсэн болохыг тэд санаатайгаар үл ойшоодог.
Царцаанууд шиг оршин суугчтай дэлхийн тойрог дээр залардаг, Тэнгэрийг хөшиг мэт татаж, Майхан мэт дэлгэн оршдог нь Тэр билээ.
Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж, Шөнөөс шөнөд мэдлэгийг илчилмүй.