3 Тэгэхэд Бурхан —Гэрэл бий болтугай! гэж айлдсанд гэрэл бий болов.
3 Тэгээд Бурхан —Гэрэл бий болог! гэсэнд гэрэл бий болов.
Учир нь “Харанхуйгаас гэрэл гэрэлтэг” гэж айлдсан Бурхан бол Христийн царайн дахь Бурханы алдрын мэдлэгийн гэрлийг өгөхөөр бидний зүрхэнд гэрэлтсэн Нэгэн юм.
Гэрэл харанхуйг гийгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юм.
Би гэрлийг бий болгон Харанхуйг бүтээж, Амар тайвныг гүйцэтгэн, Гай гамшгийг ч бүтээдэг. Энэ бүгдийг хийдэг Би ЭЗЭН.
Өдрөөр нар чиний гэрэл байхаа больж, Сарны туяа ч чамайг гийгүүлэхгүй. Харин ЭЗЭН чиний үүрдийн гэрэл, Бурхан чинь чиний алдар болно.
Бурхан бол гэрэл, Түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний Түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна.
Урьд нь харанхуй байсан та нар өдгөө Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв.
Ертөнцөд ирж хүн бүрийг гэгээрүүлдэг жинхэнэ гэрэл байв.
Тэрхүү яллалт ийм билээ. Хүмүүсийн үйлс муу муухай тул гэрэл ертөнцөд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм.
ЭЗЭНий үгээр тэнгэрс, Амных нь амьсгалаар тэдгээрийн Түг түмд бүгдээрээ бүтээгдсэн билээ.
Түүний тушааснаар тэд бүтээгдсэн тул Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул.
Зөвт хүнд гэрэл, Чигч шударга зүрхтэй хүнд баяр хөөр таригдсан.
Учир нь Түүнийг айлдваас Тэр нь биелнэ. Түүнийг тушаах аваас Тэр нь буй болмой.
Нөгөө талаар, харанхуй нь өнгөрч, жинхэнэ гэрэл хэдийнээ гийгүүлж байгаа тул Түүний болон та нарын дотор үнэн болох шинэ тушаалыг би та нарт бичиж байна.
Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.
Хувцас адил Та Өөртөө гэрлийг өмсөж, Тэнгэрийг хөшиг мэт татдаг.
Гэрлийн оршихуйд хүрэх зам аль вэ? Мөн харанхуй, түүний газар хаана байна вэ?
Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг! Амен.
ЭЗЭН бол Бурхан бөгөөд бидэнд гэрлийг өгсөн. Тахилын ширээний эвэрт тахилыг уяагаар холбогтун.
Үзэгтүн, Тэр эргэн тойрондоо аянгаа цацрааж, Тэнгисийн ёроолыг ч бүрхдэг.
Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав.
Есүс гараа сунган түүнд хүрээд —Би хүсэж байна. Цэвэрш гэхэд тэр даруй тэрээр уяман өвчнөөс цэвэршжээ.
ЭЗЭН Бурхан тэнгэр газрыг буй болгосон уг сурвалж ийм билээ. Тэнгэр газар бүтээгдсэн тэр өдөр,