Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Эхлэл 1:14 - Ариун Библи 2013

14 Тэгээд Бурхан —Өдрийг шөнөөс салгахын тулд тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байх болтугай! Эдгээр нь тэмдэг, улирал, өдөр, жилийн тулд байг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

14 Тэгээд Бурхан —Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйд гэрэлтүүлэгчид бий болог. Эдгээрээр тэмдэг, улирал, өдөр, жилүүд бий болог.

Gade chapit la Kopi




Эхлэл 1:14
43 Referans Kwoze  

Тэнгэр өөд хараад, ЭЗЭН Бурханаас чинь бүх тэнгэрийн доорх хамаг хүн ардад оноосон нар, сар, одод буюу тэнгэрийн хамаг эрхэсийг чи үзээд түүнд татагдан мөргөж, зарагдуузай.


Гэрэл болгож өдрөөр нарыг, Шөнөөр сар болон оддыг тогтоогдсон зарлигаар өгдөг, Давалгааг нь хүржигнэтэл далайг хутгадаг ЭЗЭН ингэж айлдаж байна. Нэр нь түг түмдийн ЭЗЭН.


Нар ба сар аа, Түүнийг магтагтун! Гэрэлт бүх од оо, Түүнийг магтагтун!


Бас үүрд мөнхөд тэднийг байрлуулж, Хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг Тэр гаргажээ.


Тэр долоон бурхан, мичдийг бүтээсэн, Үхлийн харанхуйг ч өглөөгөөр сольдог. Мөн өдрийг шөнө болгон харанхуйлуулж, Тэнгисийн усыг дуудан Газрын гадаргуу дээр асгадаг Түүний нэр ЭЗЭН.


Нар, сар харанхуйлж, оддын гялбаа ч бөхнө.


ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үндэстнүүдийн замналыг бүү сур. Үндэстнүүд тэнгэрийн тэмдгүүдээс айдаг бол Чи харин тэдгээрээс бүү ай.


Бидний баярын өдөр, шинэ сар, Тэргэл сартайд бүрээ үлээгтүн!


Газар дэлхий байсан цагт Тариа тарих ба ургац хураах, Хүйтэн ба халуун, Зун ба өвөл, Өдөр ба шөнө тасралтгүй үргэлжлэх болно гэжээ.


Хараагаа өндөрт өргөн Тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Түг түмдийг нь тоо ёсоор авчирч Бүгдийг нэрээр дууддаг нь Тэр юм. Агуу их хүч, сүр жавхлангийнх нь улмаас Тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй.


Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган, одод тэнгэрээс унаж, тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно.


Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тэр өдөр Би үд дунд нарыг жаргааж, Гэрэлтэй өдөр газрыг харанхуй болгоно.


Тэдний өмнө газар хөдөлж, тэнгэр доргин, Нар сар харанхуйлж, оддын гэрэл бөхнө.


“ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв та нар өдрийн тухай Миний гэрээ, шөнийн тухай Миний гэрээг зөрчиж, өдөр шөнө хоёр тогтоосон цагтаа ирэхгүй болгож чадвал


Түүнийг зургаа дахь лацыг эвдэх үед би харж байлаа. Асар хүчтэй газар хөдлөлт болж, нар хялгасан таар мэт харлаж, сар бүхэлдээ цус адил болов.


Саяхан мэндэлсэн, иудейчүүдийн Хаан хаана байна? Бид зүүнтээд Түүний одыг хараад Түүнд мөргөхөөр ирлээ гэжээ.


Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Дотоод хүрээний зүүн зүгийг харсан дааман хаалга нь ажлын зургаан өдөрт хаалттай байх ёстой. Харин тэр нь Амралтын өдөр мөн шинэ сарын баярын өдөр нээлттэй байх ёстой.


ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв өдөр шөнөд зориулсан гэрээ минь байхгүй, тэнгэр ба газрын тогтоогдсон хуулийг Би тогтоогоогүй байсан бол,


Харагтун, хэрэв Түүний мэлмийд сар гэрэлгүй, одод ч цэвэр биш бол


Би үүлэнд солонгоо татуулж, тэр нь дэлхийтэй Миний байгуулсан гэрээний тэмдэг болно.


Дөрөв дэх тэнгэрэлч бүрээдэхэд нарны гуравны нэг, сарны гуравны нэг болон оддын гуравны нэг нь цохигдов. Ингэснээр тэдгээрийн гуравны нэг нь харанхуйлан өдрийн гуравны нэг нь гэрэлгүй болж, шөнийнх ч мөн адил болжээ.


Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурлаа.


Гамшгийн тэр өдрүүдийн дараа гэнэт нар харанхуйлж, сар гэрлээ эс гарган,


Шинэ сарын баярын өдөрт согоггүй залуу бух, бас согоггүй зургаан хурга, нэг хуцыг өргөх ёстой.


Тогтоолуудын тань дагуу Эд бүгд эдүгээ бат зогсжээ. Учир нь бүх юмс Таны боол билээ.


Түүний цэрэгт тоо хэмжээ гэж бий юү? Түүний гэрэл хэний дээр өргөгддөггүй вэ?


Үдшийн бүрийд түүний одод бөхөг. Хүлээсэн гэрэл нь эс ирэг, Үүрийн гэгээг эс үзэг.


Өнөөх од оёоргүй гүний худгийг нээтэл асар том зуухных мэт утаа худгаас гарав. Худгийн утаанаас болж нар, агаар харанхуйллаа.


Үдэш болоод, өглөө болсон нь гурав дахь өдөр.


Тэнгэр огторгуйд гэрэлтүүлэгчид байж газар дэлхийг гийгүүлэг! гэж айлдсанд ёсоор болжээ.


ЭЗЭНийг магтагтун! Бурханыг ариун газарт нь магтагтун! Түүнийг хүчирхэг огторгуйд нь магтагтун!


Swiv nou:

Piblisite


Piblisite