Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ефес 6:12 - Ариун Библи 2013

12 Учир нь бидний тэмцэл бол мах цусны эсрэг биш, харин энэхүү харанхуй ертөнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг оршихуй дахь ёрын муу сүнслэг хүчний эсрэг билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг биш, харин захирагчид, эрх мэдэл, энэхүү харанхуй ертөнцийн хүчнүүд, тэнгэр дэх бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ.

Gade chapit la Kopi




Ефес 6:12
25 Referans Kwoze  

Тэр биднийг харанхуйн эрх мэдлээс авраад, хайрт Хүүгийнхээ хаанчлалд шилжүүлсэн юм.


Энэ эрин үеийн бурхан үл итгэгчдийн бодол санааг сохолсон учраас тэд Бурханы дүр болох Христийн алдрын тухай сайнмэдээний гэрлийг үзэхгүй болжээ.


тийн амьдарч байхдаа энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч, дуулгаваргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагадаг байв.


Захирагчид болоод эрх баригчдыг зэвсэггүй болгоод, Тэр тэднийг загалмай дээр ялж, тэднийг нийтэд үзүүлэн болгов.


тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл өөд, Сатаны эрхшээлээс Бурхан өөд эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдагсдын дунд нүглийн уучлал ба өв хүртэх болно” гэсэн.


бүх засаглал, эрх мэдэл, хүч, ноёрхол түүнчлэн энэ үед төдийгүй ирэх үед нэрлэгдэх аливаа нэрээс ч дээгүүр болгожээ.


Учир нь үхэл ч, амь ч, тэнгэрэлч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч,


Ингэснээр эдүгээ чуулганаар дамжин тэнгэрлэг оршихуй дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд Бурханы олон мэргэн ухаан мэдэгдэх юм.


Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор тэнгэрлэг оршихуй дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн,


Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье, мах ба цус нь Бурханы хаанчлалыг өвлөж чадахгүй. Муудах нь үл муудахыг өвлөхгүй юм.


Тэрээр тэнгэрт очоод Бурханы баруун гарт байж, тэнгэрэлч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ.


Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үүл мэт үлэмж их гэрч нартай тул аливаа саад тотгор ба амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе.


Би та нартай олон юм дахиж ярихгүй. Учир нь ертөнцийн захирагч ирж байна. Түүний юу нь ч Миний дотор байхгүй.


Одоо энэ ертөнц шүүгдэх гэж байна. Одоо энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно.


Шүүлтийн тухайд бол энэ ертөнцийн захирагч шүүгдсэн.


ЭЗЭН, Сатанд —Чи хаанаас ирэв? гэхэд Сатан, ЭЗЭНд хариулан —Газар дэлхийгээр хэрэн хэсэж, түүгээр эргэж тойрлоо гэв.


Өдөр бүр та нартай сүмд хамт байхад минь та нар Надад гар хүрээгүй. Харин энэ цаг болоод харанхуйн хүч нь та нарынх юм гэв.


Тэр —Хавчиг хаалгаар орохыг хичээ. Би та нарт хэлье. Орохыг эрэлхийлэвч эс чадах нь олон ажээ.


Хэн нэгэн дүрмийн дагуу барилдахгүй бол титэм авахгүй.


Есүс түүнд хариуд нь —Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм.


Нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртэлээ та нар хараахан эсэргүүцээгүй байгаа.


Хүүгээ миний дотор илчилснээр Түүнийг би харийнхны дунд тунхагладаг юм. Тэр даруй би мах цустай хэнтэй ч зөвлөсөнгүй,


ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, элдэв зүйлд шунах хүсэл нь үгийг боомилж, үр жимсгүй болдог.


Гайхах юм алга. Сатан хүртэл өөрийгөө гэрлийн тэнгэрэлч болгон хувиргадаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite