12 Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм.
Харин ариун хүмүүст үл нийцэх аливаа садар самуун, бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурдагдаг.
Миний сайнмэдээний дагуу, энэ нь хүмүүсийн нууц зүйлсийг Христ Есүсээр Бурхан шүүх өдөрт болно.
“Надад харагдахгүй байхаар Хүн далд газруудад нуугдаж чадах уу?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэнгэрс хийгээд газрыг дүүргэдэггүй гэж үү?” гэж ЭЗЭН тунхаглаж байна. —
Сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг, бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно.
Чи энэ явдлыг нууцаар үйлдсэн бол, харин Би хамаг Израилийн өмнө, гэгээн цагаан өдөр үүнийг гүйцэлдүүлнэ” гэсэн гэж хэлэв.
Их, бага үхэгсдийг сэнтийн өмнө зогсохыг би харлаа. Номууд дэлгээстэй байв. Өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном аж. Үхэгсэд үйлсийнхээ дагуу энэхүү номд бичигдсэнээр шүүгдэв.
Учир нь өнгөрсөн хугацаанд та нар завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх болон ёс бусын шүтээнд мөргөх явдлыг мөшгөн, харийнхны хүслийг гүйцэлдүүлж байсан чинь хангалттай.
“Хулгайн ус чихэрлэг Нууцалсан талх амттай” гэдэг.
Харанхуйн, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил.
Харин бүх зүйл гэрлээр илчлэгдэхдээ харагддаг.