Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ефес 4:32 - Ариун Библи 2013

32 Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биенээ уучлан, нэг нэгнээ энэрч аядуу зөөлөн сэтгэлээр ханд.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

32 Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд.

Gade chapit la Kopi




Ефес 4:32
34 Referans Kwoze  

Та нар залбиран зогсохдоо хэрэв хэн нэгний эсрэг ямар нэгэн юм чамд байгаа бол уучил. Тэгвэл тэнгэр дэх Эцэг чинь мөн та нарын алдааг уучилна.


Та нар хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилбал, би бас уучилна. Хэрэв би хэн нэгнийг ямар нэг юмаар нь уучилсан бол та нарын төлөө Христийн оршихуйд уучилсан билээ.


Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай.


Харин та нар дайснуудаа хайрла, сайныг үйлд, хариу харж бүү зээлдүүл. Тэгвэл шагнал чинь агуу болоод та нар Хамгийн Дээд Нэгэний хөвгүүд байх болно. Учир нь Тэр Өөрөө үл талархагсдад болон ёрын муу хүмүүст ч аятайхан ханддаг юм.


Бусдыг бүү шүү, тэгвэл шүүгдэхгүй. Бусдыг бүү ялла, тэгвэл яллагдахгүй. Уучлагтун, тэгвэл та нар мөн уучлагдана.


Хайр тэвчээртэй энэрэнгүй билээ. Хайр атаархдаггүй. Хайр агсганадаггүй, ихэрхдэггүй,


Хэрэв тэр чиний эсрэг өдөрт долоон удаа нүгэл үйлдчихээд, чам дээр долоон удаа эргэн ирж, “Би гэмшиж байна” гэвэл түүнийг уучил гэв.


Бид өртөнгүүдээ уучилсан адил Өөрсдийн минь өрийг уучлаач.


ЭЗЭН бүгдэд сайн. Түүний өршөөлүүд бүтээл бүхнийх нь дээр байна.


Бяцхан хүүхдүүд ээ, нүгэл чинь Түүний нэрийн учир уучлагдсан тул би та нарт бичиж байна.


Ах дүүсийн хайраар бие биенээ хайрла. Бие биенээ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл.


Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ.


Иймээс тэр хүнийг уй гашууд хэт автуулчихгүйн тулд харин ч та нар түүнийг уучилж, тайтгаруулах нь дээр юм.


Харагтун, бид тэвчсэнийг нь ерөөлтэйд тооцдог. Та нар Иовын тэвчээрийн тухай сонсож, Эзэний хийсэн төгсгөлийг харсан. Учир нь Эзэн энэрлээр дүүрэн агаад өршөөнгүй юм.


цэвэр байдал, мэдлэг, тэвчээр, нинжин сэтгэл, Ариун Сүнс, жинхэнэ хайр дор,


Бидэнд өртэй бүхнээ Бид уучилдаг учир Бидний нүглийг мөн уучлаач. Биднийг уруу татлагад бүү автуулаач” гэж хэл гэв.


Ийн Бурханы маань нигүүлсэнгүй өршөөлөөр Дорнын гэгээ дээрээс бидэнд айлчлан ирэх нь


Зөвт хүн мөхөх бөгөөд Үүнийг хэн ч зүрхэндээ авдаггүй. Энэрэлт хүмүүсийг авч явахад Хэн ч үл ойлгоно. Учир нь зөвт хүнийг муугаас холдуулж,


Хүнд үнэнч зан эрхэм. Худалчаас ядуу нэгэн нь дээр


Зөвт нэгэн малынхаа амийг ч хэрэгсэх Буруутуудын энэрэл нь ч үл хэлтрүүлэх.


Тэрээр тараасан, ядууст өгсөн бөгөөд Түүний зөвт байдал мөнхөд байна. Түүний эвэр хүндэтгэлтэйгээр өргөмжлөгдөнө.


Наоми бэрдээ —ЭЗЭН түүнийг ивээх болтугай! Тэрээр амьд хийгээд үхэгсдэд энэрэл үзүүлэхээ зогсоодоггүй ЭЗЭН билээ гэж хэлэв. Тэгээд Наоми түүнд дахин —Тэр хүн чинь бидэнд байгаа ойрын садангийн хүн билээ. Мөн тэр л бидний өвийг хойчдоо золин авах эрх бүхий нэгэн юм гэв.


итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга.


Хэл харьтнууд ч бидэнд ер бусын элэгсэг хандаж, бороо цутган хүйтэн байсан тул гал өрдөөд, бид бүгдийг угтаж авлаа.


Өөрийнхөө үгийн учир, Өөрийнхөө зарцыг ухааруулахын тулд зүрх сэтгэлийнхээ дагуу Та энэ бүх агуу үйлийг хийжээ.


Ухаалаг хүн ууранд удаан. Гэмт дайралтыг өнгөрөөх нь түүний алдар суу.


Тэгээд етиоп хүн Ебед-мелех Иеремиад —Эдгээр хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүдийг олсны доогуур суган доороо хий гэхэд Иеремиа түүнчлэн үйлдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite