Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ефес 3:19 - Ариун Библи 2013

19 Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрлээр бялхах болтугай.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

19 Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрэнд хүртэл бялхсан байх болтугай.

Gade chapit la Kopi




Ефес 3:19
24 Referans Kwoze  

Чуулган нь Түүний бие тухайлбал бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэл болой.


мөн та нар Эзэнд зохистойгоор явж, бүх талаар Түүнд таалагдаасай, аливаа сайн үйлсэд үр жимс гарган, Бурханы мэдлэгээр өсөж,


Христийн хайр биднийг албаддаг. Учир нь Нэг нь бүгдийн төлөө үхсэн тул бүгд үхсэн гэж бид ятгагдсан.


Түүний дүүрнээс нь бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан.


Бүх оюун ухааныг давах Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална.


Амьд байгаа нь би биш, харин миний дотор амьдардаг Христ юм. Эдүгээ махбоддоо миний амьдарч байгаа нь Намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө өргөсөн Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг юм.


Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв.


тэр хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай.


Харин бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн нигүүлсэл болон мэдлэг дотор өсөгтүн. Эдүгээ болон мөнхийн өдөр аль алинд нь Түүнд алдар байх болтугай. Амен.


Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.


Зөвт байдлын төлөө өлсөж, цангагсад ерөөлтэй еэ! Тэд цатгагдах болно.


Нөхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний төлөө Өөрийгөө өгсний адил эхнэрүүдээ хайрла.


Тэгээд Бурханы тахилын ширээнд Би хүрч очно. Аяа Бурхан, Бурхан минь, Таныг би босоо ятгаар магтана Бялхам баяр баясал минь Бурханых билээ.


Та нар зүрхэнд минь байдаг тул та бүгдийн талаар ингэж бодох нь надад зөв юм. Намайг сайнмэдээг хамгаалан батлахад ч, хүлээстэй байхад ч та бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ.


Миний хувьд би зөв шударгаар Таны нүүрийг харна Би сэрэхдээ Таны дүр төрхөнд сэтгэл хангалуун байна.


Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ? Гамшиг уу, шахалт уу, хавчлага уу, өлсгөлөн үү, нүцгэрэл үү, аюул уу, илд үү?


өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй гэдэгт би бат итгэлтэй байна.


Та нар Түүнийг хараагүй ч Түүнийг хайрладаг. Эдүгээ та нар Түүнийг харахгүй байгаа ч Түүнд итгэдэг. Та нар хэлэхийн аргагүй, алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite