Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Ефес 1:5 - Ариун Библи 2013

5 Тэрээр хүслийнхээ сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр дамжсан үрчлэлд урьдаас тогтоожээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

5 Тэр Өөрийн хүслийн сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ.

Gade chapit la Kopi




Ефес 1:5
32 Referans Kwoze  

Бас бүх юмсыг хүсэл хийгээд шийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Христэд өвлөгч болсон.


Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь Түүнийг таниагүйн учир юм.


Харин Өөрийг нь хүлээн авсан болгонд, Өөрийнх нь нэрэнд итгэгчдэд Тэрээр Бурханы хүүхэд болох эрхийг өглөө.


Зөвхөн үүнд ч биш, харин бас бид, өөрсдөдөө Сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо ёолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэж ядан хүлээдэг.


Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх итгэлээр Бурханы хөвгүүд болсон ажээ.


Би та нарын Эцэг болж Та нар Миний хөвгүүд, охид болно» гэж Төгс хүчит Эзэн айлддаг” гэжээ.


Ялагч нь үүнийг өвлөх бөгөөд Би түүний Бурхан болж, тэр Миний хүү болно.


Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо Далайн элс мэт хэмжишгүй агаад Тоолшгүй байх болно. “Та нар Миний ард түмэн биш” гэж Тэдэнд айлдсан газарт тэд “Та нар амьд Бурханы хөвгүүд” гэгдэх болно.


Тэр Түүний дотор зорилго тавьж, сайн тааллынхаа дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв.


Тэр зөвхөн үндэстнийхээ төлөө бус харин Бурханы тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө үхэх тухай эш үзүүлжээ.


Тэгэхэд Би Та нарыг хүүхдүүдийнхээ дунд байлган Үндэстнүүдийн хамгийн үзэсгэлэнтэй өв, Тааламжит нутгийг та нарт Би хэрхэн өгөх билээ! гэв. Би хэлэхдээ “Чи Надаас эргэж буцахгүй Намайг Эцэг минь гэж дуудна” гэв.


Тиймээс бидний Бурхан, та нарыг дуудлагадаа зохистой гэж тооцон, сайны төлөөх хүсэл бүхнийг ба итгэлийн үйлийг хүч дор биелүүлэг хэмээн бид та нарын төлөө үргэлж залбирдаг.


Тэр мөчид Есүс Ариун Сүнс дотор хөөрөн баясаж, —Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв. Тийм ээ, Аав минь, учир нь энэ нь Таны өмнө тааллыг олсон билээ.


Учир нь Бурханы мэргэн ухаан дор ертөнц мэргэн ухаанаараа Бурханыг таньж мэдсэнгүй. Иймд тунхагласан мэдээний мунхаглалаар итгэгчдийг аврах нь Бурханд тааламжтай байсан юм.


Есүс —Би Эцэгтээ хараахан дээш очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин ах дүү нарт минь очиж, тэдэнд “Би Эцэгтээ буюу та нарын Эцэгт, Бурхандаа буюу та нарын Бурханд дээш очно” гэдгийг хэл гэлээ.


Газар дэлхийн бүх оршин суугч Юу ч биш гэж тооцогддог. Харин Тэрээр тэнгэрсийнхэнд ч, Газар дэлхийн суугчдад ч хүслээрээ үйлддэг. Хэн ч мутрыг нь хорьж чадахгүй, “Та юу үйлдэнэ вэ?” гэж асуух хүн нэг ч үгүй.


Тийм ээ Аав минь, учир нь Таны өмнө энэ нь тааллыг олсон билээ.


Шүүлт дээр Ниневегийн хүмүүс энэ үеийнхэнтэй хамт босож тэднийг яллах болно. Учир нь тэд Ионагийн тунхаглалд гэмшсэн юм. Үзэгтүн, энд Ионагаас аугаа Нэгэн байна.


Учир нь Өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэх, ажиллахын аль алинд нь та нарын дотор үйлдэгч нь Бурхан Өөрөө юм.


Бурханы хүслээр Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул би болон бидний дүү Состеноос


түүнтэй энгэр зөрүүлэлгүй байсаар, төрүүлсэн Хүүг нь Есүс гэж нэрлэв.


Чи дөнгөж сая Над уруу хандахдаа «Эцэг минь, Та миний залуугийн найз.


Өчүүхэн сүрэг ээ, бүү ай. Эцэг чинь хаанчлалаа та нарт өгөхийг баяртайгаар сонгосон юм.


Үүнийг сонссон харийнхан баярлалдаж, Эзэний үгийг алдаршуулан дээдэлж, мөнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв.


Учир нь Бурхан, Түүний дотор төгс дүүрэн нь оршдогийг болон


Бурхан бас хүслийн дагуу тэмдэг хийгээд гайхамшгаар, янз бүрийн хүчит үйлс болон Ариун Сүнсний бэлгүүдээр гэрчилсэн билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite