Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дуулал 127:1 - Ариун Библи 2013

1 ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш Түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөнө. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш Манаач хүн дэмий л сэрүүн байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 ЭЗЭН гэрийг барьж байгуулахаас нааш Түүнийг байгуулагчид дэмий хөдөлмөрлөдөг юм. ЭЗЭН хотыг хамгаалахаас нааш Манаач хүн дэмий л сэрүүн байдаг юм.

Gade chapit la Kopi




Дуулал 127:1
35 Referans Kwoze  

Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч Түүний алхааг ЭЗЭН чиглүүлдэг.


Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин ургуулдаг нь Бурхан.


“ЭЗЭН бидний талд байгаагүйсэн бол” гэж Израиль одоо хэлэг.


Иерусалим аа, Би хэрмэн дээр чинь харуулуудыг тавив. Тэд өдөр ч, шөнө ч дуугаа хураахгүй. ЭЗЭНийг дурсагч нар аа, бүү амрагтун.


Ариун газарт зориулан өргөөг бариулахаар ЭЗЭН чамайг сонгосныг одоо харагтун! Тууштай байж, үйлдэгтүн гэв.


Вавилоны хэрмүүдийн эсрэг дохио өргө. Харуулыг бэхжүүлж, манаа тавьж, Хүмүүсийг отуул! Учир нь Вавилоны оршин суугчдын талаар ЭЗЭН айлдсанаа зорьж, биелүүлэв.


Тэгээд Давид өөрийн хүү Соломонд —Тууштай бөгөөд зоригтой байж, үйлдэгтүн. Миний Бурхан, ЭЗЭН Бурхан чамтай хамт байгаа тул бүү ай, бүү шантар. ЭЗЭНий өргөөний үйлчлэлд зориулсан бүх ажил дуусах хүртэл Тэр чамайг орхихгүй, чамайг хөсөр хаяхгүй.


Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болно.


Харцаа би уулс өөд өргөнө. Хаанаас надад тусламж ирэх вэ?


Тэнгэрт залрагч аа, Тан уруу би харцаа өргөнө.


Би зовлон шаналангийнхаа дунд ЭЗЭНд хашхирсанд Тэрээр намайг сонсов.


ЭЗЭНд итгэдэг хүмүүс бол Үл ганхах, мөнхөд оршдог Сион уулын адил юм.


Ариун газраа тэнгэр мэт, Мөнхөд тогтоосон газар шиг Тэр барьж босгосон.


Харуулууд нь сохор, Тэд бүгд юу ч мэдэхгүй. Тэд бүгд унтаж хэвтдэг, Зүүрмэглэх дуртай, хуцах чадваргүй хэлгүй ноход юм.


Наран доор бас миний эргэцүүлж үзсэн юм бол уралдаан хурдных, тулалдаан эрэлхэгийнх, хоол хүнс мэргэнийх, хогшил хөрөнгө цэцдийнх бас таалал хүндлэл нь чадвартных болоод байдаггүй, харин энэ бүхэнд цаг хийгээд боломж тохиодог аж.


ЭЗЭН Сионы олзлогдогсдыг буцаан авчрах үед Бид зүүдэлж байгаа хүмүүс адил байв.


Тэд надад “ЭЗЭНий өргөө явцгаая” гэхэд Би баярлав.


ЭЗЭН Би хамгаалагч нь юм. Би түүнийг агшин бүрд усалдаг. Хэн ч түүнийг бүү гэмтээг гэсэндээ Би түүнийг өдөр шөнөгүй хамгаална.


Таны тушаал, гэрчлэл болон зарлигуудыг сахиж тэр бүхнийг үйлдэх хоёргүй сэтгэлийг миний хүү Соломонд өгөөч. Тэгвэл миний бэлтгэсэн зүйлсээр тэрээр өргөөг барих болно гэв.


Би та нарын төлөө дэмий хоосон зүдэж зүтгэсэн байх вий гэж та нарын төлөө айж байна.


Хот эргэх харуулууд намайг олов Тэд намайг зодож шарх болгов. Хэрмийн тэр харуулууд Хэвнэг юуг минь хуу татав.


Харуулынхан хот эргэж яваад харин намайг олов. “Халуун голын хайртыг минь хараагүй биз”.


Хот нь хязгаараас эзлэгдсэн гэдгийг Вавилоны хаанд айлтгахаар Нэг зарлага нөгөөтэй уулзахаар, Нэг элч нөгөөтэй уулзахаар гүйдэг.


Бурхан, шүүлтээ хаанд, Зөвт байдлаа хааны хүүд өгөөч!


Харин эцэг өвгөдөд чинь тангарагласан Өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадал өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун.


Харагтун, Израилийн хөвгүүдээс энэ нутгийг тандахаар өнөө орой эрчүүд ирсэн байна гэж Иерихогийн хаанд дуулдав.


ЭЗЭН харин амлалтынхаа дагуу Соломонд мэргэн ухааныг өглөө. Хирам Соломон нарын хооронд энх тайван тогтож, тэр хоёр хамтын гэрээ байгуулжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite