Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дуулал 102:2 - Ариун Библи 2013

2 Зовлон шаналлын минь өдөр Нүүрээ надаас бүү нуугаач. Над уруу чихээ хандуулаач. Миний дуудах өдөр Надад даруйхан хариулаач.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Зовлон бэрхшээлийн минь өдөр надаас нүүрээ бүү нуугаач. Над уруу чихээ хандуулаач. Миний дуудах өдөр надад хурдан хариулаач.

Gade chapit la Kopi




Дуулал 102:2
21 Referans Kwoze  

Зарцаасаа нүүрээ бүү нуугаач. Учир нь би хавчлага дунд байна. Надад даруйхан хариулаач!


Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.


Царайгаа надаас бүү нуугаач, Зарцаа хилэндээ бүү орхиоч! Тусламж минь Та байсаар ирсэн, Бүү хаяач, бүү орхиоч, намайг, Авралын минь Бурхан!


Таныг нүүрээ нуухад тэд хямардаг. Амьсгалыг нь авахад тэд үхэж, Хөрс шороондоо буцдаг.


Бурхан, намайг аврахаар соёрхооч! ЭЗЭН, надад туслахаар хурдлаач!


Та нарт учирсан сорилт нь хүнд тохиолддог л зүйл. Бурхан итгэмжтэй, Тэр та нарыг хэр чинь хэтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй, харин дааж гарахын тань тулд сорилттой хамт мөн гарцыг ч буй болгоно.


Аяа ЭЗЭН, надад даруйхан хариулаач! Сүнс минь доройтож байна. Надаас нүүрээ бүү нуугаач, Эс тэгвээс би нүх уруу одогчдын адил болох юм.


Зөв шударгаараа намайг авран суллаач, Сонор юугаа над уруу хандуулан Намайг авраач!


Чамайг ус гатлахад Би чамтай хамт байна. Голоор туулахдаа чи живэхгүй. Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй, Дөл нь ч чамайг шатаахгүй.


ЭЗЭН, намайг аврахаар соёрхооч! ЭЗЭН, надад туслахаар хурдлаач!


Сонор юугаа над уруу хандуулан Намайг хурдан авраач! Миний хоргодох хад, Намайг аврах хүчирхэг бэхлэлт минь болооч!


Харин, ЭЗЭН, Та бүү холдооч Миний хүч чадал аа, надад туслахаар хурдлаач.


ЭЗЭН, хэдий болтол юм бэ? Та намайг үүрд мартах юм уу? Хэдий болтол Та надаас Нүүрээ нуух юм бэ?


Хэрэв Тэрээр дуугүй байх аваас Хэн Түүнийг буруушааж чадах вэ? Хэрэв Тэр нүүрээ нуух аваас Хүн ч бай үндэстэн ч бай, Хэн Түүнийг харах вэ?


Юунд гэмт үйлдлийг минь эс өршөөж, Хилэнцийг минь эс зайлуулна вэ? Одоо би шороонд хэвтэх болно. Та намайг хайвч би байхгүй байна гэв.


Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ.


Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан өөд болов. Израилийн хөвгүүд боолчлолоос болж сүүрс алдан орилжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрлээ.


Бурхан тэдний ёолох дууг сонсоод, Абрахам, Исаак, Иаковтай байгуулсан гэрээгээ санав.


Шударгын хэргийг сонсооч, ЭЗЭН, Миний хашхирахыг анхаараач Худал хуурмаггүй уруулын минь залбиралд Сонороо тавиач.


Swiv nou:

Piblisite


Piblisite