Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дуулал 1:3 - Ариун Библи 2013

3 Урсгал усны дэргэд тарьсан мод адил Ургацын цагт жимсээ ургуулж Навчис нь үл хатна. Аливаа үйл нь түүнд Амжилтыг авчирна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй.

Gade chapit la Kopi




Дуулал 1:3
32 Referans Kwoze  

Учир нь тэрээр усны дэргэд таригдсан мод мэт Усан урсгалаар үндсээ өргөсгөж, Халуун шатахад айхгүй Харин навчис нь ногоон. Ган гачгийн жилд тэр түгшихгүй, Үр жимс гаргахаа ч зогсохгүй.


Голын хажуугаар эрэг дээр, нэг талд болоод нөгөө талд нь хоол хүнсний янз бүрийн модод ургах болно. Навчнууд нь хатахгүй, жимс нь муудахгүй. Тэд сар бүр жимс гаргана. Учир нь тэдгээрийн ус ариун газраас урсан гарч, жимс нь хүнс болж, навч нь эмчилгээнийх байх болно гэв.


Тэд хөгширсөн ч жимс гаргана. Тэд шүүслэг ба ногоон байна.


Хэн нэг нь Миний дотор эс байваас мөчир мэт хаягдаж, хувхайрна. Тэдгээр мөчрийг түүж, галд хаяж шатаана.


Эх чинь усан үзмийн төгөлд усны дэргэд суулгасан Усан үзмийн мод адил байжээ. Бялхам их устай учир энэ нь ургац ихтэй, сагсайсан мөчрүүдтэй байв.


Шоронгийн харгалзагч нь Иосефын гар дор байсан зүйлийн өчүүхнийг нь ч хянадаггүй байлаа. Учир нь ЭЗЭН Иосефтой хамт байж, түүний хийсэн бүхнийг бүтэмжтэй болгожээ.


гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд арван хоёр төрлийн үр жимс ургуулан, сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэстнүүдийг эдгээхийн тулд байв.


Мөчрүүдийг ургуулж, жимснүүдийг гарган гайхмаар сайхан усан үзмийн мод болохын тулд энэ нь элбэг усны дэргэд шимтэй газарт суулгагдсан шүү дээ»” хэмээгтүн.


Гэвч тэдгээр нь үндэсгүй учир нар гарахад хорчийн хатжээ.


Өөрийн Бурханыг эрэлхийлэн, хууль ба тушаал дотор Бурханы өргөөний үйлчлэлд эхлүүлсэн ажил бүрээ тэрээр бүх зүрх сэтгэлээсээ хийж, амжилт олж байв.


ЭЗЭН, түүнтэй хамт байгааг мөн ЭЗЭН, түүний үйлдсэн бүхнийг гараар нь бүтэмжтэй болгож байгааг түүний эзэн нь үзэв.


Чи гарынхаа хүч хөдөлмөрийг хүртэх үедээ Аз жаргалтай байх бөгөөд сайн сайхан байна.


Сайн сайхан түүнтэй хамт байна гэдгийг Зөв хүмүүст хэлэгтүн. Учир нь тэд үйлдлийнхээ Үр жимсийг идэх болно.


Тэд усны урсгалын дагуух Улиангар мод мэт өвсөн дунд соёолно.


Чийг мэдрэгдэх төдийд л тэрээр сайн ургаж, Ургамал мэт мөчирлөдөг.


Ургац хураах цаг ойртоход эзэн усан үзэм авчруулахаар зарц нараа тариаланчдад илгээжээ.


Тэгээд замын хажуу дахь инжрийн ганц модыг хараад очтол навчнаас өөр юу ч олсонгүй. Есүс тэр модонд —Чамд үр жимс хэзээ ч бүү ургаг гэхэд тэр даруй инжрийн мод хувхайрчээ.


Эд бол та нарын хайрын зоогон дахь сэв бөгөөд эмээлгүйгээр та нартай найрлахдаа өөрсдийгөө л тэжээдэг. Тэд салхинд туугдах хургүй үүл, үндсээрээ сугалагдсан, хоёр дахиа үхсэн, үр жимсгүй, намрын мод бөгөөд


Мөчрүүд нь хатаж хугарахад, Эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана. Учир нь тэд ялгах чадваргүй ард түмэн билээ. Тиймээс Үйлдэгч нь тэднийг үл өршөөж, Бүтээгч нь тэднийг эс нигүүлсэнэ.


тэд —Тэр эзэн олиггүй муу тэднийг муугаар төгсгөж, хугацаанд нь усан үзмийг тушааж өгөх өөр тариаланчдад усан үзмийн талбайгаа түрээсэлнэ гэв.


Миний хүү, энэ нь чамд биелэхэд, чиний тухайд Түүний айлдсан ёсоор чи өөрийн Бурхан ЭЗЭНий өргөөг барихад ЭЗЭН чамтай хамт байх болтугай.


Хажуугаар өнгөрөгчид ч “ЭЗЭНий ерөөл та нар дээр байг. Бид та нарыг ЭЗЭНий нэрээр ерөөе” гэж эс хэлнэ.


Олон хүн Иерусалимд ирж, ЭЗЭНд өргөл, Иудагийн хаан Хезекиад үнэт зүйлс авчирч өгчээ. Үүнээс хойш тэрээр бүх үндэстний өмнө өргөмжлөгдсөн билээ.


Уудам тэнэгэр тал хөндий мэт, голын хөвөөн дэх цэцэрлэгүүд мэт, ЭЗЭНий тарьсан зуун настууд мэт, усны дэргэдэх хуш модод мэт.


ЭЗЭН чиний тариа будааны агуулах, гарын чинь ажил үйл бүрд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө.


ЭЗЭН түүнтэй хамт байсан тул тэр хаа явсан газартаа мэргэн ухааныг олж байв. Тэрээр Ассирийн хаанд үйлчилсэнгүй түүний эсрэг тэрслэв.


Израилийн талаар Мосед ЭЗЭНий тушаасан зарлиг, шүүлтүүдийг дагахыг анхаарах аваас, энэ нь чамд биелэх болно. Тууштай бөгөөд зоригтой бай. Бүү ай, бүү шантар.


Чи ямар нэг хэрэг таслахад тэр нь чиний төлөө бүтэмжтэй байж, зам дээр чинь гэрэл гийх болно.


Энэ нь ЭЗЭН чигч шударга гэдгийг тунхаглахын тулд юм. Тэр хад минь бөгөөд Түүн дотор зөвт бус юм гэж үгүй.


ЭЗЭН чамайг ямагт удирдан Ган гачигийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож, Ясыг чинь тэнхрүүлнэ. Чи усалсан цэцэрлэг мэт, Ширгэшгүй устай урсгал мэт байх болно.


Тиймээс өндөр нь хээр талын хамаг модныхоос ч илүү өндөр, Илгээсэн арвин их усных нь улмаас Гишүүд нь олон, мөчрүүд нь урт болжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite