Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 8:3 - Ариун Библи 2013

3 Хүн зөвхөн талхаар бус, харин ЭЗЭНий амнаас гарах үг бүрээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний эцэг өвгөд ч мэддэггүй байсан маннагаар чамайг хооллож байсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин хүн ЭЗЭНий амнаас гарах үг бүхнээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан “манна”-гаар чамайг хооллож байсан.

Gade chapit la Kopi




Дэд хууль 8:3
15 Referans Kwoze  

Гэвч Есүс —“Хүн зөвхөн талхаар бус, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдарна” гэж бичигдсэн байдаг хэмээв.


Есүс —“Хүн зөвхөн талхаар амьдардаггүй” гэж бичигдсэн байдаг гэлээ.


бүгд адилхан сүнслэг хоол идэж,


ЭЗЭНд итгэж, сайныг үйлд Газар нутагт сууж, Үнэнч байдлыг хоолоо болго.


Гуйсанд Тэрээр бөднө шувууг авчирч, Тэнгэрийн талхаар тэднийг хангасан.


Тэр үед би чулуун хавтангууд буюу ЭЗЭНий та нартай байгуулсан гэрээний хавтангуудыг авахаар уул өөд гараад, тэр ууланд дөчин өдөр, дөчин шөнө байхдаа талх ч идээгүй, ус ч уугаагүй.


Би Бурхан ЭЗЭН чинь гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд та нарт талх ч идүүлээгүй, дарс, сархад ч уулгаагүй.


Энэ нь та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ амь амьдрал чинь юм. Энэ үгсийн ачаар та нар Иорданыг гатлан эзэмшихээр явах гэж буй газар нутаг дээрээ урт насална гэв.


Би цөлд та нарыг дөчин жил удирдсан. Тэгэхэд өмссөн хувцас чинь урагдаагүй, хөлийн чинь гутал ч элэгдээгүй билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite