Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 27:3 - Ариун Библи 2013

3 Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд амласны дагуу Бурхан ЭЗЭНий чинь чамд өгч буй сүү зөгийн бал бялхсан тэр газарт чи орохын тулд гатлах үедээ энэ хуулийн бүх үгийг тэр чулуунууд дээрээ бич.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Чи Иорданыг гатлах үедээ энэ хуулийн бүх үгсийг тэр чулуунууд дээрээ бич. Тэгвэл өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд амласны дагуу чиний Бурхан ЭЗЭНий чамд өгч буй сүү балаар бялхсан тэр газарт чи орох болно.

Gade chapit la Kopi




Дэд хууль 27:3
14 Referans Kwoze  

Тэнд Иошуа Мосегийн бичсэн хуулийг Израилийн хөвгүүдийн өмнө чулуун дээр хуулан бичив.


Тэр биднийг энд авчраад, энэ газар нутаг, сүү зөгийн бал бялхсан энэ нутгийг бидэнд өгсөн.


“Эзэн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа Тэдэнтэй байгуулах гэрээ энэ юм. Би хуулиудаа тэдний зүрхэнд тавина. Тэдгээрийг ухаан санаанд нь бичнэ» гээд,


Египетээс гарч явсан дайчин эрчүүд буюу бүх үндэстэн ЭЗЭНий дуу хоолойг сонсоогүй учраас тэднийг устаж дуустал Израилийн хөвгүүд цөлд дөчин жил тэнүүчилжээ. Учир нь бидэнд өгөхөөр эцэг өвгөдөд маань ЭЗЭНий амласан, сүү зөгийн балаар бялхсан газар нутгийг тэдэнд харуулахгүй гэж ЭЗЭН тангарагласан билээ.


Хэрэв ЭЗЭН, биднийг таалбал Тэр биднийг тэр нутагт аваачиж, тэрхүү сүү зөгийн бал урссан нутгийг бидэнд өгөх болно.


Тэд түүнд ийнхүү хэлэв. —Таны биднийг илгээсэн нутагт бид очлоо. Тэр нь үнэхээр сүү, зөгийн бал урссан нутаг мөн бөгөөд түүний үр жимс энэ байна.


Эцэг өвгөдөд нь өгөхөөр Өөрийн амласан нутаг болох сүү, зөгийн балаар бялхсан нутгийг тэдэнд өгсөн билээ.


өнөөдрийнх шиг эцэг өвгөдөд чинь сүү, зөгийн балаар бялхсан газар нутгийг өгнө гэж тангарагласан тангаргаа батлахын тулд юм” хэмээв» гэж хэл” гэжээ. Тэгэхэд би “Амен, ЭЗЭН” гэв.


Чи түүнийг тэмдэг болгон гартаа уяж, хоёр нүднийхээ хооронд сахиус мэт байлга.


Харин Би «Та нар сүү балаар бялхсан тэдний нутгийг эзэмших бөгөөд Би Өөрөө та нарт эзэмшүүлэхээр тэр нутгийг өгөх болно» гэж та нарт айлдсан. Та нарыг үндэстнүүдээс тусгаарласан та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.


Израиль аа, одоо сонс! Та нар үүнийг сахин мөрдөхдөө хичээнгүй бай! Тэгвэл чи сайн сайхан явж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНий чамд амласанчлан чи сүү зөгийн балаар бялхсан тэр газар нутаг дээр улам өнөр өтгөн болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite