Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 26:8 - Ариун Библи 2013

8 ЭЗЭН хүчирхэг гар, сунгасан мутраараа, аугаа их сүр хүч, тэмдэг, гайхамшгаараа биднийг Египетээс гарган авсан билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 ЭЗЭН хүчирхэг гар, сунгасан мутраараа, агуу их сүр хүч, тэмдэг, гайхамшгаараа Египетээс гарган авсан билээ.

Gade chapit la Kopi




Дэд хууль 26:8
15 Referans Kwoze  

ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та бүхэнд үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, аюул айдсаар дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн өөр бурхан байна уу?


Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь Амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.


Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй.


Яг тэр өдөр ЭЗЭН, Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египет нутгаас гаргав.


Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий хамаг түг түмэн Египет нутгаас гарав.


Израилийн хөвгүүд Рамесесаас Суккотод хүрэхэд хүүхдүүдээс гадна зургаан зуун мянга орчим явган эрчүүд байлаа.


Хэн цог жавхлант мутраараа Мосегийн баруун гарыг хөтлөн явуулж, Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд Өмнө нь усыг хувааж,


Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна.


ЭЗЭН, Мосег Фараоны эсрэг, түүний бүх зарц, бүх газар нутгийнх нь эсрэг Египетийн нутагт гүйцэлдүүлсэн бүх тэмдэг гайхамшгуудын төлөө


мөн израильчуудын өмнө Мосегийн гүйцэтгэсэн бүх хүчит үйлс, үлэмжийн айдас хүйдсийн төлөө илгээсэн юм.


Та Өөрийн ард түмэн Израилийг тэмдгүүд, гайхамшгууд, хүчит гар, сунгасан мутраар болон агуу аймшгаар Египет нутгаас гарган авчирч,


Swiv nou:

Piblisite


Piblisite