Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Дэд хууль 26:16 - Ариун Библи 2013

16 ЭЗЭН Бурхан чинь энэ зарлиг, шийдвэрүүдийг дагаж мөрдүүлэхээр өнөөдөр чамд тушааж байгаа тул чи эдгээрийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ сахин хийгтүн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 ЭЗЭН Бурхан чинь өнөөдөр чамд энэ зарлиг хууль тогтоолыг дагаж мөрдүүлэхээр тушааж байна. Тиймээс чи тэдгээрийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хичээнгүйлэн дагаж мөрд.

Gade chapit la Kopi




Дэд хууль 26:16
17 Referans Kwoze  

Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь.


Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт, тэр газар дээр амьдран суух өдрүүдийн туршид даган биелүүлэх ёстой зарлиг, тогтоолууд чинь энэ байна.


та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Миний та нарт тушаасан болгоныг та нар даган мөрдөж, түүн дээр бүү нэм мөн түүнээс бүү хас.


Тиймээс өнөөдөр та нарт өгч буй тушаал бүрийг минь дагаж мөрд. Ингэснээр та нар хүчирхэг болж, Иорданыг гатлан, эзэмших гэсэн тэр газраа орж, түүнийг эзэмших юм.


Тиймээс чи Бурхан ЭЗЭНээ хайрлаж, Түүний журам, зарлиг, шийдвэр, тушаалуудыг үргэлж сахь.


ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, тухайлбал тушаалыг нь дагах эсэхийг чинь мэдэхийн тулд мөн чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм.


ЭЗЭН Бурханыхаа та нарт тушаасан тушаал, гэрчлэл, зарлигуудыг та нар сахисан шиг сахь.


Чи Бурхан ЭЗЭНээ бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрла.


Иорданыг гатлан очоод, эзэмших газар нутаг дээрээ та нарын дагаж мөрдөх тушаал, зарлиг, шийдвэрүүд энэ бөгөөд үүнийг та нарт зааж сургахыг ЭЗЭН Бурхан чинь надад тушаасан юм.


Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайвал олно.


Өнөөдөр чи ЭЗЭНийг өөрийн Бурханаа гээд, мөн Түүний замаар явж, Түүний зарлиг, тушаал, шийдвэрүүдийг сахиж, дуу хоолойг нь сонсохоо тунхаглалаа.


Израиль аа! Бурхан ЭЗЭН чинь чамаас юуг шаарддаг вэ? Зөвхөн ЭЗЭН Бурханаасаа айн эмээхийг, Түүний бүх замаар явахыг, Түүнийг хайрлан бүх зүрх, бүх сэтгэлээрээ ЭЗЭН Бурхандаа үйлчлэхийг


Swiv nou:

Piblisite


Piblisite